Нийгэмд Монголын Засгийн газар Оюу Толгойн төрийн эзэмшлийн 34 хувиа зарах гэж байна гэсэн яриа гарах болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Уул уурхайн яамнаас албан ёсоор цахим хуудсаараа 34 хувийг зарах тухай ямар ч яриа хэлцэл хийгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгджээ.
“Оюу Толгойн төрийн эзэмшлийн 34 хувийг Рио Тинто болон бусад этгээдэд худалдах, шилжүүлэх талаар Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс санал санаачлага гаргаагүй бөгөөд Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолт энэхүү асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийсэн зүйлгүй болно.Төрийн өмчийг захиран зарцуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4,3 заалтад “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их хурал хэрэгжүүлэх...” гэж заасан байдаг.” гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт