ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Авто худалдааны цогцолборын 6.8 га газрыг 3.3 тэрбумаар арилжлаа

    Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нийслэл  анх удаа 2011 онд 18 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж байсан бол 2 дахь удаагаа 10 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгууллаа.
    Энэ удаад нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” А/168 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа” явуулсан юм.
    Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, 2 санал нь хүчингүй болсон. Харин 8 дахь байршилд 1 санал, 9 дэх байршилд  санал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдаа  явагдлаа.  
    Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.

    Газрын байршил

    Газрын зориулалт

    Хэмжээ /га/

    Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

    Хүрсэн үнэ /төг/

    Ялагчийн нэр

    1

    Худалдаа үйлчилгээ

    0,3

    39 126 874

    260 000 000

    Ш.Эрдэнэбат

    2
     

    Худалдаа үйлчилгээ

    0,3

    39 126 874

    530 000 000

    Ш.Эрдэнэбат

    3

    Худалдаа үйлчилгээ

    0,6

    72 229 350

    418 000 000

    М.Анхбаяр

    4

    Худалдаа үйлчилгээ

    0,6

    73 025 724

    310 000 000

    Секуд ХХК

    5

    Худалдаа үйлчилгээ

    1,0

    117 243 530

    327 000 000

    Ж.Энхболд

    6

    Худалдаа үйлчилгээ

    1,2

    139 243 530

    360 000 000

    Батсээр ХХК

    7

    Худалдаа үйлчилгээ

    0,2

    30 786 097

    201 000 000

    Б.Мөнх-Учрал

    8

    Зочид буудал, оффис

    1,1

    129 550 000

    1 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй

    9

    Зочид буудал, оффис

    1,1

    129 550 000

    Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй

    10

    Худалдаа үйлчилгээ

    0,8

    96 529 600

    330 000 000

    И.Шинэбаяр

    11

    Худалдаа үйлчилгээ

    0,8

    96 550 000

    300 000 000

    Секуд ХХК

    12

    Худалдаа үйлчилгээ

    1,0

    117 023 515

    310 000 000

    Дэвжих трейд ХХК

     
    Нийт дүн
     

    9,0

    1 079 985 094

    3 346 000 000

     

     
    Дуудлага худалдаанд ялсан оролцогчид 3 хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудсан үнийг бүрэн төлснөөр газар эзэмших эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм.  Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлага  худалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй