ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тавантолгойн хэлэлцээ маргаашаас үргэлжилнэ

    “Тавантолгой” ордын хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ Сар шинийн баяртай холбогдуулан түр зогссон. Тэгвэл Хятадын Шинхуа энержи, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс компаниас бүрдсэн хөрөнгө оруулагчидтай Монголын Засгийн газар маргаашнаас эхлэн хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэх нь ээ. Уг нь баяраас өмнө талууд нэгдсэн тохиролцоонд хүрч саналаа УИХ-д  өргөн барьж магадгүй тухай ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэлж байсан ч хэлэлцээ санасанаар өрнөөгүй бололтой.

    Одоогоор хөрөнгө оруулагчидтай нийтдээ  350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон гэсэн мэдээлэл байгаа бөгөөд, ойрын хугацаанд нэг талаас Хөрөнгө оруулагчид, нөгөө талаас Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын Төмөр Зам ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгаа юм байна.

    Өнгөрсөн сарын 5-наас эхэлсэн хэлэлцээний хугацаанд Консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт ажлын хэсгийн зүгээс хийжээ.

    Тавантолгойн ордын тендерийн асуудал 2010 оноос хойш буюу бараг 5 жил үргэлжилж буй. Анх 2010 онд Засгийн газар Тавантолгойн тендер зарлахад 16 компани оролцох хүсэлтээ илэрхийлж байв. Гэвч хэт сунжирсан, нэгдсэн ойлголцолд  хүрч чадалгүй хугацаа алдсан  манай Засгийн газрын алдаа хөрөнгө оруулагчдыг үргээж 2014 оны эцсээр “тендерээ үргэлжлүүлье” гэсэн манай саналыг дийлэнх оролцогчид толгой сэгсрэн  цааш түлхсэн юм. Мөн анх Тавантолгойн тендерт оролцохоор хүсэлтээ гаргаж байсан Вале болон Мицуи компани хамтран Мозамбикийн төсөлд хөрөнгө оруулж  алв хэдийнэ ажлаа эхлүүлээд явж байгаа аж.

    Б.Намжилмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй