Хоол хийх гэдэг урлаг болтлоо хөгжиж, түүнд туслах гал тогооны хэрэгсэл ч хүний хөдпөлмөрийг хөнгөвчлөхөд зориулж өөрчлөгдөн хувьссаар байна. Орчин үеийн гал тогоонд заавал байх ёстой гэгдэх зүйлсүүдийг танд танилцуулъя.
Хүнсний ногоог нэгэн хэвийн байдлаар хэрчиж хоол бэлтгэх нь уйтгартай биш гэж үү. Тэгвэл ногоог олон янзын хэлбэртэйгээр маш амархан хэрчиж болох төхөөрөмж гарчээ.
Шарах шүүгээндээ махаа хийчихээд түлэгдчих вий гэж санаа зовон байнга эргэж тойрох хэрэг танд гардаг уу. Тэгвэл грилл термометр буюу дээрх жижиг төхөөрөмж болон ухаалаг утасны апликейшний тусламжтайгаар та энэ ажлаас чөлөөлөгдөнө. Утас шарах шүүгээний халуун болон мах шаралтын явцын тухай мэдээллийг танд ирүүлэх юм байна.
Попкорнд дуртай хүмүүсийн хайртай хэрэгслийн нэг нь дээрх аяга болж чаджээ. Попкорнтой хольж идэх дуртай зүйлээ аяганд нэмж шарах шүүгээнд хийхэд л аяга өөрөө шаралтын явцад хольж хутган ямар нэгэн тос хийлгүйгээр бэлэн болгодог байна.
Гахайн махыг шарах шүүгээнд хийхдээ ашиглах дээрх хайруулын таваг гайхалтай шинэ нээлт болсон гэж хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч буй гэнэ. Махыг яг л хүмүүсийн идэх дуртай, бага зэрэг шаржигнасан болгож шарах шид үүнд бий.
Хутгахгүй л бол бөөгнөрчих гээд байдаг соус, шөл хийхэд ашиглах хутгагч орчин үеийн гал тогооны чухал хэрэгсэл болжээ. Зуухны хажууд олон цаг зогсолгүйгээр уг хутгагчийг савандаа хийхэд л таны өмнөөс хутгаж өгнө.
Амархан мууддаг ногоон ургамлуудыг яаж шинээр хадгалах вэ гэдэг эзэгтэй нарын хувьд хэцүү зүйл байдаг. Тэгвэл эдгээр ургамлуудыг 7 хоног шинээр хадгалах дээрх сав сүүлийн үед гал тогооны чухал хэрэгслийн нэгд тооцогдох болжээ.
Энэ бол гайхалтай шинэ нээлт. Дээрх ухаалаг ус буцалгагч болон гар утсан дахь аппликейшний тусламжтайгаа усаа 4 янзын температураар халааж болох бөгөөд та буйдан дээрээсээ команд өгөхөд л хангалттай. Усны халуун таны захиалснаар болох үед дохио дуугарна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт