ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тавантолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

    Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцжээ.

    Хэлэлцээрээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон, ойрын хугацаанд нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Монголын Төмөр Зам" ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Хэлэлцээний хугацаанд консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт хийсэн байна.

    Мөн дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Засгийн газрын түвшинд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессийн гэрээний төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

    Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжөөр УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүрэг өгчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй