ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Сүүний хулгайч ” Төмөр хатагтай хамгийн нөхөрсөг улс төрч байжээ

    Маргарет Хилда Робертс 1925 оны 10 сарын 13-ны өдөр Их британи улсын Грантам хотод нутгийн бизнесмены бага охин болон мэндэлжээ. Тэр төрөлхийн гярхай, авхаалжит чанар, хурц ухаантай охин байж. Түүнээс нэг зүйл асуухад Тетчер 5 янзаар хариулт өгдөг байж. Маргарет сүсэг бишрэл ихтэй Альфредийн хоёр дахь охин байв. Тэр багаасаа л эцгийгээ хүндэтгэн биширдэг байсан төдийгүй бүхий л үлгэр дууриаллыг зөвхөн эцгээсээ авч бизнесийн ухаанд сайтар суралцсан байна.

    Тэр Их Британидаа хамгийн хүндтэйд тооцогддог Грантамын охидын хэлзүйн ахлах сургуульд сурсан ба сайн сурагч байжээ. Тиймээс ч Оксфордын их сургуульд хүлээн зөвшөөрөгдөн Сомервил коллежид химийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. Тэрээр 1947 оноос эхлэн эзэмшсэн мэргэжлээрээ буюу химийн судалгааны чиглэлээр ажиллаж эхэлжээ

    Английн доод төвшний жирийн ахуйгаас ийм өндөрлөгт хүрч боломжгүй бүхнийг боломжтой болгож чадсан нь Тетчерийн хүч чадал, оюун ухаан тэвчээрийг илтгэдэг гэж болно. Коллежоо төгсөөд хоёр жилийн дараа Тетчер төрийн албанд орох гэж анх удаа сонгуульд өрсөлдөв. 1950 онд парламентын сонгуульд консерватив намаас нэр дэвшихдээ эхний өдрөөсөө л өрсөлдөгчөө ялж чадахгүй юм байна гэдгээ мэдэрсэн гэдэг. Гэсэн хэдий ч Тетчер өөрийн хэлсэн үг, илтгэлээрээ өөрийн намдаа хүндэтгэл хүлээжээ. Анхны сонгуульдаа ялагдсан тэрээр мөн дараагийн сонгуульдаа ч ялагдал хүлээв.

    Гэсэн ч шантрах цуцахын талаар огт боддоггүй Тетчер 1959 оны сонгуулиар дахин өрсөлдөж, Төлөөлөгчдийн танхимд Флинчейг төлөөлсөн гишүүн болжээ. Түүний ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчид нь “төмөр хатагтай”-н тэвчээрийг өндөр үнэлдэг.

    Бараа бологсод нь “Маргарет Тэтчерийн тэсвэр тэвчээр барагдахыг хүлээсний оронд өөр ажил хийсэн нь дээр” хэмээн наргиан болгон ярьдаг байжээ. Түүний бас нэг онцлог бол тэр хүнийг хайрлаж, нөхөрлөж чаддаг байв. 

    Тэрээр бас ил захидал хамгийн олон худалдан авагчийн нэг. Дотно сайхан үгтэй ил захидал найз нартаа илгээх дуртай. Зул сарын баяраар хүн болгон өөдрөг сайхан байгаасай гэж хүсдэг тул энэ үеэр ганцаардсан найз нөхдөө гэртээ урьдаг. Ганцаардал бол бүхнээс аймшигтай гэж үздэг байжээ.  

    Марргарет 1951 онд улс төрийн зүтгэлтэн Деннис Тетчертэй гэр бүл болж хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Хожим нь Деннис түүн шиг хүчирхэг эмэгтэйтэй амьдрахад хэцүү гэж дурссан гэдэг.  Маргарет хоёр хүүхдээ яг л аавынхаа хүмүүжлээр, хатуу чанга өсгөн хүмүүжүүлжээ.

    1970 оны 6-р сараас Консервативчууд Засгийн газраа тэргүүлэх болов. Тетчер Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо дунд сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй тараах төслийг зогсоож, төмөр нүүрээ харуулж эхэлжээ. Эмэгтэй сайдаас, эх хүнээс төмөр мэт хатуу шийдвэрийг авсан эцэг эхчүүд түүнд “сүүний хулгайч” гэх нэр өгч байсан байна. Тэрээр сүүний төсвийг танаж, жижиг дунд бизнесийг дэмжин улсынхаа эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр болох бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд намынхаа хамгийн хүндтэй гишүүн болсон тэрээр хоёр дарааллан Ерөнхий сайдаар сонгогдсоныхаа дараа орон нутгийн татвар төлдөггүй иргэдийн сонгуулийн эрхийг хасах бодлого хэрэгжүүлж эхэлсэнээрээ ард түмнийхээ эсэргүүцэл, намынхаа дарамт шахалттай тулгарч суудлаасаа огцорсон юм.

    Гэвч тэрээр өмнөх гурван сайдаас тэс өөр, хавьгүй илүү гэдгээ илэрхий баталгаажуулав. Улсынхаа эдийн засгийг асар богино хугацаанд хямралаас гаргаж, түүнийг дэмжигч болон эсэргүүцэгчдийн төсөөлж ч чадахааргүй гайхалтай үр дүнг харуулсан байна. Тэрээр 2013 онд зүрхний өвчний улмаас 87 насандаа таалал төгссөн юм.

    Маргарет Тетчер Англи хүн бүрийн сэтгэлд арилшгүй мөрөө үлдээж, олон олон хүн түүнээс үлгэр дууриалал авах шалтгааныг бий болгосон түүхэн од билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй