Эмэгтэйчүүдийн боксын 57 кг-ийн жинд Солонгосын тамирчин Парк Жи-на, Энэтхэгийн боксчин Сарита Деви нар өнөөдөр тулалдаж Солонгосын тамирчны ялалтаар өндөрлөсөн. Шүүгчдийн шийдвэрийг Энэтхэгийн тамирчин эсэргүүцэж тоглолтын дараа “Би энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй. Буруу шийдвэр” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тоглолт өндөрлөж шүүгчийн шийдвэр гарах үед үзэгчдийн танхимаас тэмцээн үзэж суусан Сарита Девигийн нөхөр “Та нар боксыг уландаа гишгиж булшиллаа” хэмээн орилсон байна. Энэтхэгийн боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч куба мэргэжилтэн Blas Iglesias Fernandez “Энэ тоглолт ямар ч эргэлзээгүй бидний ялалт байсан. Зөвхөн шүүгч гэсэн энэ хүмүүс Солонгосын тамирчинг ялсан гэж харлаа” хэмээн тоглолтын дараа ярьжээ. Энэ тухай Энэтхэгийн сайтуудад бичиж, солонгосчуудад сэтгэл дундуур буйгаа илэрхийлсээр байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт