ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    20 хүн тутмын нэг нь хавдараар нас барж байна

    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 4-нийг "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр" болгон зарласаар 10 жил өнгөрч байна. Анх 2004 онд олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс тус өдрийг тэмдэглэх санаачилга гаргасан бөгөөд энэ өдөр дэлхий даяараа хавдын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэхийг уриалдаг аж.

    Дэлхий нийт энэ өдөр улс орнуудын Засгийн газар болон хувь хүмүүсийг энэ аюулын эсрэг ажиллаж иргэдийнхээ хорт хавдраас сэргийлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлэхийг уриалдаг юм.

    Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдартай хэмээн шинээр оношлуулж, 7,6 сая хүн нас бардаг гэнэ. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувийг урьдчилан сэргийлснээр тусахгүй байх боломжтой гэнэ. Элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 орчим хувийг эзэлж зонхилох хорт хавдарт тооцогддог. Түүнчлэн 20 нас баралт тутмын нэг нь хорт хавдын улмаас үүдэж байгаа нь туйлын харамсалтай тоо баримт юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй