Эртний ном сударт зөгийн балны эрүүл мэндэд ашиг тустай таван чанарыг ийнхүү тодорхойлсон байдаг. “Халууныг арилгадаг, Дотор засдаг, Хор тайлдаг, Хатсаныг чийглэдэг, Өвдөхийг зогсоодог” хэмээжээ.
Цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг. Зөгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай.
Цэвэр зөгийн балыг доорх аргаар таньдаг
Муу зөгийн бал хэт чийгшилтэй байдаг бөгөөд харлах, исэх, хөөсрөх асуудлууд үүсдэг
Зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсгэх эсвэл бараан шингэн тунарч байдаг.
Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна.
Хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй.
Зөгийн балыг хэрэглэхдээ анхаарах зүйлс
Гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалтад анхаараарай.
Хэт халуун ус буюу сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж уугаарай.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт