ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Залуу насыг хадгалахад туслах хүнсэн дэх амин дэмүүд

    Бүсгүйчүүд гоо сайхнаа хадгалж эрүүл чийрэг байхыг хүсвэл зөв хооллох хэрэгтэй.  Тавиад жилийн өмнө эрүүл, зөв хооллолтын зөвлөмж эрэгтэй, эмэгтэйчүүдэд ижил байлаа. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд зориулсан хоолны онцлогийг ялгаж өгсөн ба энэ чиглэлээр олон судалгаа хийгдэж байна. Энэ бүх судалгаанаас харахад дараахь тэжээлт бодисууд нэн шаардлагатай гэж эрдэмтэд үзжээ.

    Фолийн хүчил

    Фолийн хүчлийг талхан бүтээгдэхүүн, бүх л үрийн талх, гоймон, бууцай, байцаа, самар ба шошны төрлийн ургамлаас авах боломжтой. Мөн цагаан идээнээс ч авах боломжтой.

    Фолийн хүчил дутагдвал цус багадалт, тархи мэдрэлийн системийн стресст өртөх магадлал өндөрсдөг. Фолийн хүчлийг хэрэглэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалах, стресс ядаргаагүй, сэргэлэн цовоо амьдрахад чухал нөлөөтэй.

    Хүний өдөрт авах ёстой фолийн хүчил нь  жирийн эмэгтэйд 240 мг, жирэмсэн эмэгтэйд 440 мг, хөхүүл эхэд 340 мг хэмжээний шаардлагатай байдаг.

    Фолийн хүчил нь жирэмсний эхний долоо хоногуудад ихээхэн шаардлагатай болдог. Эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө болон жирэмсэн үедээ фолийн хүчлийг их хэмжээгээр хэрэглэвэл хүүхдийн тархи нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн төрөлхийн гажигаас сэргийлэхэд ач тустай ба бусад төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг багасгадаг. Мөн зүрхний өвчин, хавдар, яс сийрэгжилтээс сэргийлдэг юм. Фолийн хүчлийн дутагдал нь  төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөд ихээхэн нөлөөлдөг байна.

    Д амин дэм

    Д нь амин дэмийн бүлэгт багтах боловч бидний организмд гармон хэлбэрээр үүрэг гүйцэтгэдэг. Элэг болон бөөр нь түүнийг биологийн идэвхит хэлбэр болгон хувиргадаг ба тэдгээр нь хүнснээс илүүтэйгээр кальци олж авахад тусладаг. Энэ амин дэм нь эмэгтэйчүүдийг их хэмжээний кальцаар хангахаас гадна, хөх ба савны хавдар зэрэг олон аюултай өвчнөөс сэргийлж чаддаг. Д амин дэмийг загасны тос, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс олж авч болно.

    Төмөр

    Төмөр нь организмын эсийг хүчилтөрөгчөөр хангахад голлох үүрэг гүйцэтгэнэ. Мөн хүний биед агуулагдах цусны улаан бөөм уургийн бүтцэд байдаг ба цус төлжихөд нэн чухал үүрэгтэй юм. Төмрийг мах, загас, бууцай ба янз бүрийн буурцагт ургамал, ялангуяа тахиа ба тугалын элгэнд их хэмжээгээр, мөн зарим нэг далайн гаралтай бүтээгдэхүүнээс улаан лооль, амтат чинжүү, жүржийн төрлүүдээс  авч болно.

    Тосны хүчил омега-3

    Бие организмд бусад тосны хүчлээр үүсдэггүй тул зөвхөн хүнсээр дамжуулан омега-3 тосны хүчлийг  авах шаардлагатай. Хоногт 1,1 грамм тосны хүчлийг хэрэглэхэд хангалттай бөгөөд хамгийн их өөхлөг загаснууд болох туна, май, хулд, цагаан загасаас авах боломжтой. Тосны хүчлийг тогтмол хэрэглэх нь үрэвсэлээс сэргийлэх давуу талтай.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй