ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Махыг хүнсэндээ хэрэглэхдээ үүнийг заавал анхаараарай

     

    • Махыг угааснаас болж хурдан мууддаг тул зөвхөн хэрэглэхийн  өмнө угаах хэрэгтэй.
    • Хөлдүү махыг хурдан гэсгээх бол богино долгионы зууханд хийж гэсгээх хугацааг тохируулах, эсвэл уутанд хийж гоожиж буй хүйтэн усанд гэсгээх.
    • Махыг болох үед нь амтыг тохируулах хэрэгтэй. Давс нь махны шүүсийг түргэн ялгаруулдаг тул түүхий  байхад нь хийвэл махны шимт тэжээлт чанарыг алдагдуулна.
    • Махыг шарж болгох явцад дарс эсвэл коньяк хийвэл мах зөөлөн, үнэр амттай амттай болно.
    • Түүхий сонгино, сармисаар амталсан махыг удаан хадгалж болохгүй.
    • Хуурай мод махны шүүсийг өөртөө шингээдэг тул мах хэрчих модоо урдчилан чийглэх хэрэгтэй.
    • Хатуу махыг хүнсний төмөр юм уу модон алх, эсвэл хутганыхаа ишээр нүдэж зөөлрүүлж болно.
    • Идэхийн аргагүй хатуу махыг хоол хийхээс хэдэн цагийн өмнө гичээр бүрэн хучиж  түрхэнэ. Харин яг хоол хийхийн өмнө махаа сайтар угаах хэрэгтэй.
    • Хэрэв хатуу мах шарах гэж  байгаа бол лимоны шүүс түрхэж шингэтэл хүлээнэ. Үүний дараа сайн халаасан хайруулын тавагт хийж шарвал хатуу мах их зөөлөн болдог.
    • Хэрэв хатуу махыг жигнэж байгаа бол дундуур зүсээд хоёр халбага дарс, эсвэл нэг халбага уксус нэмээрэй.

                                                                                                                           Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй