Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор тооцогддог алдарт жүжигчин Брэд Питт болон түүний гэргий Анжелина Жоли нар дахин нэг кинонд хамтдаа толгохоор болжээ. Киноны зохиолыг Анжелина Жоли өөрөө бичиж найруулсан бөгөөд энэ оны дундуур шинэ киноныхоо ажилд ханцуй шамлан орон болсон талаараа “Vogue” сэтгүүлд хэлсэн байна. Жоли сүүлийн үед кинонд тоглохоосоо илүүтэйгээр кино найруулагчийн ажилдаа илүү анхаарал хандуулан, дахинд кинонд тоглохгүй хэмээн мэдэгдээд байсан ч ийнхүү нөхөртэйгөө хамт дүр бүтээхээр шийдсэн бололтой. Хосууд 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд тоглосноос хойш дотно харилцаатай болж өнөөгийн амьдралынх нь эхлэл тавигдсан. Киноны нэр үйл явдлын талаар одоохондоо нууцалж байгаа бөгөөд ямар ч байсан Брэд энэ удаад археологич залуугийн дүр бүтээх бололтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт