Хятад улсын коксжих нүүрсний дотоодын зах зээл оны эхнээс тогтвортой байна. Гэвч борлуулалт болон мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Шанси болон Шандонг муж дахь нүүрс олборлогчид үнээ бууруулжээ. 2015 оны 1 дүгээр сарын 20-ний байдлаар Хятадын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоос 0.35 хувиар өсч, Жинтанг боомт дахь импортын коксжих нүүрсний үнийн индекс буюу Австралийн коксжих нүүрсний үнэ өмнөх 7 хоногоос 1 юань/тонноор буурч 689 юань/тонн болсон байна.
Жинтанг боомт дахь коксжих нүүрсний агуулах дахь нөөц 3.37 сая тонн буюу өмнөх 7 хоногоос 2.7 хувиар өсч, 8 сараас хойш хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Импортын нүүрсний хяналтын тодорхой бус байдал, нүүрсний үнийн бууралтаас шалтгаалж зарим боловсруулах үйлдвэрүүд импортын нүүрсний худалдан авалтаа түр зогсоосноо мэдэгджээ.
БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний зах зээл богино хугацаандаа тогтвортой байх боловч эрэлт бага, төмрийн хүдрийн зах зээл уналттай байгаагаас хамаарч ихэнх нүүрс олборлогчид нүүрсний үнээ бууруулах магадлалтай байгааг Sxcoal мэдээлсэн байна.
2014 оны эхний 11 сарын байдлаар тус улсын голлох нүүрс олборлогчид 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 2013 оны мөн үеэс 44.4 хувиар буурсан ба, нүүрсний уурхайнуудын 70-аас илүү хувь нь алдагдалтай ажилласаныг дээрх цахим хуудсанд мэдээлжээ.
Харин Монгол Улс 2014 оны эхний 11 сард 17.3 сая тонн нүүрс экспортолсон бол 2014 онд нийт 19.5 сая тонн нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлснээс 10.035 сая тонн коксжих, 6.13 сая тонн сул коксжих, 3.3 сая тонн нь эрчим хүчний нүүрс байна. Энэ нь БНХАУ-ын импортын нүүрсний 10 гаруй хувийг эзэлж байна.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт