ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Бодь групп” гэсэн нэрийг дахин ашиглахгүй

    Монголын томоохон групп болох “Бодь”-ийн хувьцаа эзэмшигчид тус тусдаа үйл ажиллагаа явуулахаар болсноор тус групп тараад байсан. Гол хувьцаа эзэмшигч болох УИХ-ын гишүүн М.Зоригт, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Д.Баясгалан, төрсөн ах дүү Л.Болд, Л.Болдхуяг нар дор бүрнээ өөрт оногдох компаниудаа хувааж авсан ч “Бодь групп” хэмээх бренд болсон нэрээ хэн нь авах вэ гэсэн асуудлаар маргаан үүссэн тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ. Ингээд шүүхээс энэ сарын 26-ны өдөр эцсийн шийдвэр гарч иргэн Л.Болдхуягийн байгуулсан тус компанийн улсын бүртгэлийг цуцлахаар болсон байна. Ингэснээр “Бодь” ХХК-ийн үүсгэн байгуулсан охин компаниуд нь өөрсдийн нэгтгэлдээ “Бодь групп ХХК” нэрийг ашиглах боломжгүй болж байгаа ажээ. Дашрамд дурдахад Бодь хэмээх нэр нь Монголын нэрт эрдэмтэн доктор, профессор С.Лувсанвандан агсны төрсөн газрын нэр юм байна.    

    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй