Моцарелла бяслаг, гахайн утсан мах, салями хиам болон түүхий жинжүү, яншуйтай хавчуурга бүхий сендвич. Италичуудын хувьд амт нь хамгийн төгс хослосон сендвич гэгддэг.
Вьетнам хачиртай талх нь сонгино давамгайлсан байдаг. Тэд голцуу шарсан сам хорхой, шарсан тахианы махтай даршилсан төрөл бүрийн ногоотой хачиртай талх бэлтгэдэг бөгөөд хачиртай талхандаа чипс хийдэг. Ингээд л шаржигнуур хачиртай талх бэлэн болно доо.
Талхаа бага зэрэг шараад дунд нь өөрийн хүссэнээр амталсан бөөрөнхий махаа хийгээд дээгүүр нь хайлуулсан моцарелла бяслагаар бүрнэ. Бага зэрэг улаан лооль хэрчээд хийвэл амт нь маш сайхан болно.
Энэ хачиртай талхыг ихэвчлэн Франц багет талхаар хийдэг. Хэтэрхий том бас их порцтой болох учраас олон хүн ирэх үед бэлтгэвэл тохиромжтой. Талхаа хага зүсээд доод хэсгийнх нь доторыг ухаж авна. Ингээд дотор нь туна загас, болон ногооны салтаны хачир хийгээд дээр нь моцарелла бяслаг хийгээд 250 градуст 15 минут жигнэнэ. Ингээд хамгийн сүүлд нь хүссэнээрээ амталж болно.
Энэ хачиртай талхийг өглөөний цайндаа идэхэд хамгийн тохиромжтой. Хутгаж шарсан өндгөө дотор нь хачир, сонгино зэргийг хийж нимгэхэн хуйлаад талхан дундаа хавчуулна. Талхаа бага зэрэг сүүгээр чийглэж өгвөл амттай, өег бөгөөд эрүүл өглөөний цай болох болно шүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт