Америкийн “Box office”-ийн түүхэнд дайны сэдэвтэй кино гарсан даруйдаа 216 сая ам.доллар олж рекорд тогтоосон нэг л кино байдаг. Энэ бол Стивен Спилбергийн найруулсан Дэлхийн II дайны үеийн түүхийг өгүүлэх “Цэрэг Райныг аварсан нь” /Saving Private Ryan/ хэмээх кино юм. Тэгвэл энэ киноны амжилтыг нээлтээ хийгээд удаагүй байгаа Клинт Иствүүдийн найруулсан Иракийн дайны талаарх “Америк мэргэн буудагч” /American Sniper/ кино гүйцэх нь тодорхой боллоо. Уг кино нээлтээ хийсэн эхний гурван өдөрт гэхэд 92 сая ам.долларын ашиг олсон бол одоогоор 200 сая ам.доллар цуглуулаад байна. 1998 онд гарсан “Цэрэг Райныг аварсан нь” киноны олсон 216 сая ам.долларыг одоогийн ханшаар бодох юм бол 312 сая ам.доллартай дүйх юм. Гэхдээ кино шүүмжлэгчид дайны сэдэвтэй кинонуудаас хамгийн их орлого олсон киногоор “Америк мэргэн буудагч” шалгарч, шинэ рекорд тогтооно хэмээн баталж байгаа ажээ. Энэ долоо хоногт гэхэд тус кино “Цэрэг Райныг аварсан нь” киноны амжилтыг гүйцэх гэнэ.
Дашрамд дурдахад 2001 онд бүтээгдсэн найруулагч Майкл Бэйгийн уран бүтээл “Сувдан эрэг” /Pearl Harbor/ кино 198.5 сая ам.долларын ашиг олж байжээ. Оскарын шагналд зургаан төрөлд нэр дэвшээд буй “Америк мэргэн буудагч” киноны гол дүр Крис Кайл нь бодит хүний дүр юм. Техасын дайны баатар гэгддэг Крис Кайлын дүрийг жүжигчин Брэдли Күүпер бүтээжээ. Харамсалтай нь мэргэн буудагч маань хоёр жилийн өмнө амиа алдсан бөгөөд түүнийг Техас мужийн Остин хот дахь оршуулгын газарт нутаглуулсан юм. Америкийн домог болсон мэргэн буудагч Крис Кайл нь нийт 255 дайсныг хөнөөснөөс 160 нь Пентагоноос өгсөн тушаал байсан гэдэг.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт