Гахайн шарсан мах
Орц
Гахайн нурууны мах – 500 гр
Давс – 5 гр
Цагаан перец – 1 гр
Шорлог амтлагч – 3 гр
Сармис – 5 гр
Олив тос – 30 гр
Чанцай – 50 гр
Лууван – 100 гр
Улаан лооль – 50 гр
Яншуй – 10 гр
Цагаан дарс – 30 гр
Төмс – 250 гр
Даршилсан мөөг – 50 гр
Цэцэгт байцаа – 30 гр
Масло – 30 гр
Хийх арга
Нурууны махыг давс, амтлагчуудаар амтлан халаасан хайруулд бүх талаас нь хайрс тогттол шарна.
Улаан лооль, чанцай, лууван, сармис зэргийг нимгэн хавтгай хэрчиж халаасан хайруулд тос бага зэрэг тос хийж хөнгөн хуурна.
Шарах шүүгээг 180 хэмд халаана. Мах шарах листээ сонгож хайрс тогтоосон мах болон дээрх шарсан ногоонуудаа листэндээ хийж шарах шүүгээнд хийж шарна. Шарах цагаан дарс хийнэ.
Мах шарахад гарсан ногоо болон шөлийг тусад нь авч тосыг нь хаман шөл ногоогоо бутлагчаар бутлаад зөөлөн галаар буцалгаж сүмс бэлтгэнэ.
Шарсан махыг хувилан зүсэж сүмсээ дээр нь дусаагаад төмс болон бусад ногооны хамт хачирлана.
Гахайн махан хуурга
Орц
Гахайн гол мах – 200 гр
Ногоон алим – 50 гр
Сонгино – 50 гр
Сармис – 1 ш
Коньяк – 20 гр
Алим жүүс – 50 гр
Ургамлын тос – 30 гр
Томат паста – 10 гр
Чинжүү – 95 гр
Брокли – 25 гр
Хаш – 17 гр
Хулуу – 17 гр
Давс – 3 гр
Перец – 2 гр
Төмс – 85 гр
Сүү – 20 гр
Масло – 5 гр
Хийх арга
Гахайн гол мах давтаж бэлэн болгоод 3 хуваагаад амталсан гуриланд өнхрүүлж тостой хайруулд хагас болтол нь шарна.
Ногоон алимаа сармис хэлбэртэй нимгэн хэрчинэ.
Сонгино, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ.
Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ.
Төмсөө чанаж, бэлтгээд, нухна.
Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуураад брэнди эсвэл коньяк хийж дөл гаргаад алимны жүүс хийж 2 удаа бага зэрэг ширгээгээд хүрэн соус бага зэрэг хийж бэлэн болно.
Амталсан төмс болон ногоогоор хачирлаж ногоон сонгино тавьж чимэглээд бэлэн болно.
Гахайн жигнэсэн мах
Орц
Гахайн мах – 250 гр
Давс – 10 гр
Лаврын навч – 1 ш
Үрлэн перец – 1 гр
Төмс – 200 гр
Улаан ногоон чинжүү – 60 гр
Брокли – 30 гр
Цэцэгт байцаа – 30 гр
Ургамлын тос – 20 гр
Масло – 20 гр
Соус Улаан лооль – 30 гр
Сармис – 5 гр
Томат паста – 30 гр
Сонгино – 20 гр
Яншуй – 10 гр
Лууван – 30 гр
Хийх арга
Гахайн махыг халаасан хайруулд тосгүй хайрс тогтоож шараад амтлагчаар амтлан үргэлжлүүлэн чанана.
Төмсийг хальстай нь чанаад сармис хэлбэртэй хэрчинэ.
Буцалж буй усанд броклы цэцэгт байцааг хийж нэг удаа буцалгаад авна.
Сүмсэнд хэрэглэх ногоонуудыг жижиг хэрчээд бага зэрэг тостой хуурч улаан лоолийн нухаш хийгээд ногооны, эсвэл тахианы шөл хийж үргэлжлүүлэн зөөлөн жигнэж бэлэн болно.
Бэлэн болсон махаа нимгэн зүсэж ногооны хачирын хамт таваглан сүмс дусаана.
Гахайны махан шорлог
Хачирны орц
Сонгино – 50 гр
Цагаан цуу – 3 гр
Петрушка – 3 гр
Өргөст хэмх – 50 гр
Улаан лооль – 50 гр
Элсэн чихэр – 5 гр
Оливын тос – 5 гр
Гахайн махан шорлогны орц
Гахайн гол мах – 150 гр
Соёо соус – 15 гр
Сонгино – 20 гр
Сармис – 3 гр
Давс – 3 гр
Нимбэгний шүүс – 3 гр
Ургамлын тос – 20 гр
Чили – 3 гр
Сахар – 10 гр
Цөцгий – 60 гр
Майонез – 60 гр
Хийх арга
Тахианы болон гахайн махаа 20-30см хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчинэ.
Амтлагчуудаа тус бүрд нь хольж амтлаад 1-3 цаг орчим дарна.
Шор төмрөндөө жигдхэн хооронд нь бага зэрэг зайтай шорлоод модны нүүрсний жигд цогон дээр зөөлөн шарж болгоно. Шарах явцдаа ойр ойрхон эргүүлэн шарна.
Бэлэн болсон шорлогоо бэлдэж хачирласан тавгандаа хийнэ.
Гахайн шарсан хавирга
Орц
Гахай хавирга – 300 гр
Улаан перец – 2 гр
Давс – 5 гр
Цагаан гаа – 5 гр
Зөгийн бал – 1 ш
Самбал – 30 гр
Шанцай – 80 гр
Лууван – 100 гр
Сонгино – 50 гр
Улаан лоолийн нухаш – 30 гр
Лимон перец – 5 гр
Гурвалжин будаа – 30 гр
Төмс – 250 гр
Эрдэнэ шишийн гурил – 20 гр
Цагаан вино – 50 гр
Олив тос – 50 гр
Масло – 30 гр
Хийх арга
Гахайн хавиргаа улаан перец, давс, лемон, перец, cамбал, цагаан гаа, сармисаар амтлан олив хийж хэсэг хугацаанд байлгаж дарна.
Халаасан хайруулд сонгино, лууван, шанцайгаа хэрчиж хуурна.
Халуун хайруулд дарсан хавиргаа хийж хайрс тогтоон шараад хуурсан ногоогоо нэмж шарах листэнд хийнэ.
Листтэй махан дээрээ цагаан дарсаа хийж 180 хэмд халаасан шарах шүүгээнд дарсыг уурштал жигнэнэ.
Дарсыг ууршмагц мах ногооны шөл, эсвэл ус хийж 30 минут болгоно.
Шарсан махнаас гарсан шөл болон ногоог буталж буцалган лоолийн нухаш нэмж, эрдэнэ шишийн гурилаар өтгөрүүлэн сүмс бэлтгэнэ.
Будаагаа жигнэж агшаан цагаан дарс бага зэрэг хийж зөөлөн галаар жигнээд хачир бэлтгэнэ.
Чанасан төмсийг маслотай хуурч холимог ногоогоор амтлаад хачир бэлтгэнэ.
Шарсан махаа будаа, төмс, шанцайн навч, сүмсний хамт таваглана.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт