Америкд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэхүү судалгааг өөр өөр түвшинд утсаа хэрэглэдэг, янз янзын мэргэжилтэй залуусын дунд явуулсан байна. Харин судалгаанд оролцогчид судалгааны үр дүнд нь үнэхээр гайхаж, яалт ч үгүй нэг юм бодохгүй л бол бид утас ширтсээр амьдралыг барна гэдгээ ухаарсан аж.
Маргаангүй бидний амьдрал нийтийн сүлжээний дунд, цахим ертөнцөд л өрнөж байна. Утасгүй бол ажил амжихгүйгээс гадна мэдээллээс хоцрохоос эхлээд л биднийг хэн ч биш болгосон юм шиг л сэтгэгдэл төрдөг.
Харин тус судалгаагаар дундаж америк хүн өдөрт 43 удаа утсаа оролддог бөгөөд, гурван цагийг цахим ертөнцөд зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Та ч бас энэ талаар бодож үзээрэй. Таны хувьд энэ тоо ямар гарах бол?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт