ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үрчлээнээс салах цогц арчилгаа

    Духны иллэг

    Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

    Зовхины иллэг

    Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

    Хамрын иллэг

    Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

    Хацрын иллэг 

    Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

    Хүзүүний иллэг

    Хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

    Ам эрүүний хэсгийн иллэг

    Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй