Монгол түмний шинэ жил болох өвлийг өнтэй давж урин хавартай золгосныг билгэддэг Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 19-нд болно. Өвгө дээдсээс уламжлан ирсэн энэ баяраараа монголчууд шинэ хувцсаа өмсөж, идээ будаагаа дэлгэн, ахмадаа хүндэтгэн золгодог сайхан уламжлалтай. Тиймээс ч монголчууд жилээс жилд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж, үндэснийхээ дээл, хувцсаар гоёх нь их болсон билээ. Ингээд Нарантуул зах дээр дээл, хантааз, бүс, малгай ямар үнэтэй байгааг таньд хүргэе.
Шляпан малгай
Энгийн 20-30 мянган төгрөг
Загварлаг 35-40 мянган төгрөг
Ширэн бүс
Энгийн загвартай 30 мянган төгрөг
Хээтэй, загварлаг нь 35-45 мянган төгрөг
Монгол дээл
Энгийн даавуун дээл хийцээс шалтгаалж 70-90 мянган төгрөг
Хээтэй даавуун дээл материалын чанар, хийцээс шалтгаалж 100-250 мянган төгрөг
Кашмерин дээл 160-190 мянган төгрөг
Хурган дотортой дээл 1.2 саяас 1.5 сая төгрөг
Нэгээс хоёр настай хүүхдийн дээл 20-25 мянган төгрөг
Гурваас таван настай хүүхдийн дээл 30-35 мянган төгрөг
Хантааз
Хээтэй 50-70 мянган төгрөг
Гоёлын 80-120 мянган төгрөг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт