ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн амтат таван салатны жор

    “Солонго” Ногооны салат

    Орц:

    Өргөст хэмх - 60 гр

    Улаан лооль - 70 гр

    Амтат чинжүү - 40 гр

    Редиска - 60 гр

    Самарын үнэртэй тос - 20 гр

    Давс - 2 гр

    Перец - 2 гр

    Салат навч - 20 гр

    Хийх арга:

    Өргөст хэмх, амтат чинжүү, редискээ нимгэн хавтгай хэрчинэ.

    Улаан лоолио сармис хэлбэртэй хэрчинэ. 

    Салат навчаа жижиглэн тасдаж бэлдэнэ. 

    Жижиглэж хэрчиж бэлдсэн ногоонууд дээрээ салат навч хийгээд үнэртэй тос, амтлагчаар амталж бүх орцыг холино.

    Улаан лооль чанцайн салат         

    Орц:

    Улаан лооль - 160гр

    Чанцай - 30гр

    Салат навч - 20гр

    Ногоон үр - 10гр

    Олив тос - 10гр

    Давс - 2гр

    Хар перец - 2гр

    Хийх арга:

    Салат навч, улаан лооль, чанцайг угааж бэлдэнэ.

    Салат навчийг хэсэг болгон тасдана. Чанцайн навчийг ишнээс нь салгаж авна. Улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ

    Ногоон үрийг халаасан хайруулын тавганд тосгүй  хуурч бэлтгэнэ.

    Хэрчиж бэлдсэн ногоонуудаа оливын тос, давс, перецээр амтлан хөнгөн хольж амтлана.

    Таваглахдаа хуурсан ногоон үр цацна.

    Цагаан бөмбөлөг салад

    Орц:

    Өндөг - 3 ш

    Дарсан өргөст хэмх - 20г

    Ногоон өргөст хэмх - 20гр

    Майонез - 20гр

    Шанцай - 15гр

    Гич - 5гр

    Давс - 2гр

    Перец /нунтаг/ - 2гр

    Гүнждийн үр - 3гр

    Лууван - 20гр

    Хийх арга:

    Өндөгөө чанаж хөргөөд хальслана.

    Шанцай, дарсан ногоон огурцыг нарийн хэрчиж, өндөгөө сармисны хумс хэлбэртэй хэрчинэ.

    Хэрчиж бэлдсэн бүтээгдэхүүнээ давс, перец, гич, майонезаар амталж бэлэн болгоно. Салат навчаа жижиглэн тасдаж бэлдэнэ. 

    Таваглахдаа гүнждийн үр цацаж олгоно.

    Үхрийн элэгтэй ногооны салат

    Орц:

    Үхрийн элэг - 100 гр

    Сонгино - 20 гр

    Лууван - 30 гр

    Давсалсан өргөст хэмх - 30 гр

    Салат навч - 20 гр

    Олив тос - 10 гр

    Давс - 3 гр

    Майонез - 30 гр

    Гич - 5 гр

    Хийх арга:

    Үхрийн элэгийг зөөлөн галаар давсаар амтлан чанаж хөргөөд нарийн хэрчиж майонез гичээр амтлана.

    Лууван, сонгино, өргөст хэмхийг нарийн хэрчиж олив тосоор амтлана.

    Салат навчийг дэлгэж амталсан элэг, ногоонуудаа тавьж таваглан бэлэн болно.

    Үхрийн махан салат

    Орц:

    Үхрийн мах - 100 гр

    Даршилсан өргөст хэмх - 60 гр

    Улаан чинжүү - 15 гр

    Ногоон чинжүү - 15 гр

    Шар чинжүү - 15 гр

    Сонгино - 10 гр

    Ногоон сонгино - 10 гр

    Оливын тос - 10 гр

    Чили кетчуп - 20 гр

    Кетчуп - 20 гр

    Лууван/чанасан/ - 20 гр

    Базилик - 2 гр

    Салад навч - 10 гр

    Давс - 2 гр

    Майонез - 20 гр

    Лаврийн навч - 1 гр

    Хийх арга:

    Үхрийн махаа давс, лаврын навчаар амтлан зөөлөртөл нь чанаж бэлэн болгоод нимгэн урт хэрчинэ.

    Луувангаа давстай усанд чанаж нимгэн урт хэрчинэ.

    Улаан, ногоон, шар чинжүүгээ чанаж нимгэн урт хэрчинэ.

    Даршилсан өргөст хэмхийг нимгэн урт хэрчинэ.

    Бөөрөнхий сонгиныг нимгэн цагираг хэлбэртай, ногоон сонгиныг нарийн урт хэрчинэ.

    Сүмс  бэлтгэх:

    Чили болон энгийн кетчупээ базилик амтлагчтай хольж хутган сүмсээ бэлэн болгоно.

    Хэрчсэн бүх мах ногооны орцоо сүмстэйгээ хольж амтлаад бэлэн болно.

    Бэлэн болсон саладаа таваглаад салад навч болон майонез кетчупаар чимэглэн олгоно.

    Шарах шүүгээнд 180 хэмд 25минут шарж бэлэн болгоно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй