ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Торгоны зам”-ыг 100 тэрбум долларын хөрөнгөтэй “AIIB” дэмжинэ

    БНХАУ-ын дарга Си Жинпин “Торгоны зам” төслийг хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлаж эхний ээлжинд 40 тэрбум ам.доллар гаргахаа өнгөрсөн оны 11 дүгээр сард Бээжин хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-ны дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн. Нийт 5.000 км үргэлжлэх өндөр хурдны төмөр замын аварга сүлжээтэй, хуурай болон далайн замаар 28 улсыг холбосон "Торгоны зам" хэмээх энэ төслийг дэмжиж ажиллахаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) илэрхийлэв. Хятад улс санаачлан Азийн 20-иод орныг эгнээндээ нэгтгэсэн, 100 тэрбум долларын үндсэн хөрөнгөтэй тус банк 2015 онд багтаж үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. Дашрамд дурдахад Монгол Улс уг банкыг үүсгэн байгуулагчийн нэг билээ.

                                                                                                                    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй