ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүр будалтад багс 30 хувийн үүрэг гүйцэтгэдэг

    1. Энгийн болон  хүүрай пудрт зориулсан том багс. Нунтаг энгэсэгний багс-Ихэнх бүсгүйчүүдийн цүнхэнд энэ багс байдаг. Нунтаг энгэсэг түрхэхэд тохиромжтой зөөлөн, хөвсгөр, том , дугуй хэлбэртэй багс юм. Будгийг жигд тарааж, өөг сайн дарах боломж олгодог. Ингэснээр хэт их будалгүйгээр төрөлхийн мэт сайхан арьстай харагддаг. Нунтаг пудрээ үзүүрт нь бага зэрэг түрхээд арьсны ширхэгийн дагуу түрхээрэй. Энэ багсыг шахмал энгэсэг түрхэхдээ ч ашиглаж болно.

    2. Хацар өнгөлөгчний багс-Арьсанд чинь бага зэрэг өнгө оруулахад туслах багс бол дунд зэргийн хэмжээтэй , бөмбөгөрдүү үзүүртэй байна. Өмнө түрхсэн энгэсэгээ хөндөхгүйн тулд хамгийн зөөлөн үстэй байдаг юм шүү.

    3. Дэвүүр бүхий багс. Уг багс нь нүүрнээс будагны илүүдэл хуурах хэсгүүдийг арилгах үүрэгтэй. Энэхүү багсыг маш зөөлөн хөдөлгөөнөөр нүүрний хэсгүүдээр бутарч унасан нүдний хуурай тенийг ямар ч ул мөр үлдээлгүй цэвэрхэн арилгана. Хөнгөн, нимгэн үзүүр нь сул энгэсэгийг арьсанд шингээж, цэвэрхэн жигд болгоно. Мөн зарим газраа хэт бөөгнөрч өө сэв мэдэгдүүлсэн тохиолдолд энэ багсаар тарааж болно.

    4. Өндөрсгөгч багс-Хамар, хацар, эрүү болон нүүр, биеийн бусад хэсгүүдийн зураасыг өндөрсгөж, нарийхан харагдуулахад хэрэглэгдэх багс. Боронз болон гялалзуулагч, highlighter түрхэхдээ энэ багсыг ашиглаарай. Ихэнхдээ тод, үдшийн будалт хийхэд энэ дугуй хүрээтэй багсыг ашиглана.

    5. Өө дарах багс.

    6. Тень түрхэх зориулалт бүхий багс. Уг тенийг хамгийн зөөлөн материалаар ихэвчлэн хийдэг ба энэ нь нүдний зөөлөн зовхи болон  нүд орчмын хэсгийн хүрэхэд хэцүү хэсгүүдэд төвөггүйхэн хүрч үүргээ гүйцэтгэдэг байна.

    7. Хамрын өөг арилгах зориулалттай бага гарын муруй багс.

    8. Шингэнэ өө дарагч болон шингэнэ крем пудр түрхэх зориулалттай багс. Энэхүү багсыг зөвхөн синтетик цуултаар хийсэн байх шаардлагатай.

    9. Суурь энгэсэгний багс-Сэгсгэр хавтгай үзүүртэй багс нь суурь энгэсэгийг маш сайн жигд тарааж өгдөг. Энэ багс нь зөөлөн үстэй байх хэрэгтэй. Багсандаа энгэсэгнээсээ бага зэрэг түрхэж байгаад хамарны хажуу талаас гадагш нь чиглэлтэй хөндлөн чиглэлд дор дор нь тойруулах маягаар түрхдэг.

    10. Нүдний тень түрхэх том багс. Уг багсын тусламжтайгаар нүдний дээд зовхиний дээд хэсгээр их өргөн түрхэгдэх цайвар өнгийн тениудыг түрхэж болно. Энэ багсны арай жижиг хувилбар багсаар үдсэн гол тениэ түрхэдэг байна.

    11. Тень түрхэх зориулалттай маш нарийн богино багс. Нүдний зовхи орчмын төвөгтэй хэсгүүдэд хүрч тень түрхэх зориулалттай.

    12. Теньтүрхэх багс.

    13. Уруулын багс. Уруулын будга түрхэхийн өмнөх ерөнхий хэв буюу хүрээ гаргахад ашиглагдана. Синтетик цуулт бүхий материалаар хийгдсэн байвал зохимжтой.

    14. Нүдний харандаа болон тениэр зурсан шугамуудыг  уртасгах үүрэгтэй багс.

    15.  Нүдний багс-Нүдийг тодруулахад хөдөлгөөнгүй бөгөөд хавтгай багс хэрэгтэй. Өөрийнхөө зовхинд тохируулаад ямар ч хэмжээтэйг сонгож болох боловч дунд зэрэг эсвэл жижиг хэмжээтэй нь л хамгийн тохиромжтой нь байдаг. Нүдний будгийг дотор талаас нь эхлээд гадагш нь чиглэлтэй буддаг.

    16. Нүдний харандааг ашиглаж зурсан зураасыг зөөлрүүлэх зориулалт бүхий муруй багс. . Хөмсөг зурахад ялангуяа өнцөг гарагахад үүнтэй тэнцэх юу ч байхгүй. Маш цэвэрхэн бөгөөд сайхан гардаг юм шүү. Гэхдээ хөмсгөө харандаагаар биш нунтаг тенээр будахад энэ багсыг хэрэглэвэл илүү тохиромжтой.

    17. Тень түрхэх багс.

    18. Шингэнэ өө дарагчуудыг түрхэх бага гарын багс. Нүүрний жижигхэн өөг дарах болон цэгэн өө дарахад ашиглагдана.

    19. Хөмсөг будах муруй багс. Энэхүү муруй багсын тусламжтайгаар хөмсөгний харандаагаар будсан хэсгийг цэвэрхэн жигд тарааж өөгүй харагдуулах эсвэл хөмсөгийг тениэр жигд будах зориулалттай.

    20. Хөмсөгний сам.

    21. Спонж (аппликатор). Нүдний зовхины хуурай болон шингэнэ тень түрхэхэд ашиглагдана.

    22. Хөмсөгний сам. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй