ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮОНРТ-ийн захирал болсон Ц.Оюундарь цомхотголыг эхлүүлнэ гэв

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүрэгт ажлаасаа татгалзаж ОНРТ-ийн байранд ирснээр өглөөнөөс эхлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдсан. Эцэст нь тус хурлаар МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргажээ. Үндэсний зөвлөлийн хуралдаанд нийт 12 гишүүн оролцож санал хураахад нэг хүчингүй санал гарсан ч үлдэх 11 гишүүн Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжсэн байна. Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа гардаж авмагцаа МҮОНРТ-ийн шинэхэн дарга Ц.Оюундарь Үндэсний зөвлөлийн энэ сарын хоёрны өдрийн хурлаас гаргасан орон тооны цомхотгол хийх шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

                                                                                                                            Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй