Ерөнхий зурхай: Хамгийн ихийг хийж бүтээх жил чинь ирж байна шүү. Тэр дундаа гуравдугаар сард төлөвлөсөн ажлаа маш их амжуулна. Энэ үед тэмдэглэл хөтөлж хийх ажлаа жагсаавал амжилтад хүрнэ. Амьдралд чинь чамайг аз жаргалтай болгох хүчин зүйлс гарч ирэх болно. Найм дугаар сард төвөлөгөөгөөндөө хүрэх гарц нээгдэх учраас урьдчилан бэлтгэлээ базаагаарай. Харин 11 дүгээр сард карьераа өсгөх боломж гарч ирнэ. Энэ үед шаргуу ажиллаж, даргатайгаа хэлэлцээд авахад алдахгүй.
Хайр дурлал: Ганц бие хонинуудын хувьд есдүгээр сард сэтгэл хөдлөлийн түвшин нэмэгдэж хайр дурлалтайгаа учрах боломж тохионо. Хосуудын хувьд ямар ч харилцаанд тэвчээртэй хандах шалгуурууд тулгарна. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж чадвал хамтдаа улам аз жаргалтай амьдрах шинэ алхам тавих болно шүү.
Мөнгө: Хэрэв та хувийн биенес эрхэлдэг бол энэ жил ашиг өгөөжөө өгөх хандлагатай байна. Харин дарга нартайгаа харилцахдаа болгоомжтой байхгүй бол бизнесийн эрсдэлд унаж болох юм. Та туршлагатай хүний үгэнд орвол хэзээ ч алдахгүй гэдгийг санаарай. Мөнгөө хэдий чинээ их хэмнэнэ төдий чинээ орлогожих болно шүү.
2015 онд үхрийнхэн шинэ ажил эхлэх, урьдчилан төлөвлөж байсан зүйлсээ эхлүүлэхэд таатай. Энэ нь таны өнгөрсөн үеээсээ өөрөөр амьдрах гарц болох болно. Нар сарны нөлөө буюу таны ордны оргил үе бол мэдээж дөрөвдүгээр сар. Зуны улиралд хоёр дахин бүтээлч хөдөлмөрч байгаарай. Та үр шимийг нь заавал хүртэх болно. 11, 12 дугаар сард өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байхгүй бол ходоодны өвчин тусах магдадлал өндөр байна.
Хайр дурлал: Ганц бие үхрүүдийн хувьд эхлээд өөрийгөө сайтар мэдэж, хэнийг хүсч байгаагаа мэдсэнийхээ дараа аливаа харилцааг эхлүүлэх нь зүйтэй. Эс бөгөөс буруу сонголтондоо харамсах хэрэг гарна. Харин хосуудын хувьд хайртыгаа сайтар ойлгож, хүндэлж байгаарай.
Эрүүл мэнд: 2015 оны хувьд эрүүл мэндийн хувьд танд ямар нэг асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ цаг агаарын нөлөөнд автан дархлаа сулрах, ханиад хүрэх асуудлаас болгоомжлоорой.
Жилийн хоёрдугаар хагасаас эхлэн таны хувьд азын од гийсэн жил байх болно. Энэ үед ихрүүд өөрийн хамгийн ойр дотны хүмүүс болох эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг, эх, эгч, ах дүүстэйгээ харилцаагаа мэдэгдэхүйц сайжруулна.Та 2015 онд бүх хүний хайрыг булаах болно. Ажил амьдрал аль альных нь хувьд. 2015 оны эхний хагас та бүхний хувьд жаахан эмх замбараагүй, үймээнтэй байх хэдий ч шунан дурламаар сайн талын өөрчлөлтүүдийг авчирна.
Мөнгө: Автомашинтай болохыг хүссэн ихрүүдэд одоо л мөнгө, хүсэл хоёр нь зэрэг бүрдсэн тааламжтай үе таарч байна. Ихэрүүд энэ жил орлого олж мөнгө хураахаасаа илүүтэйгээр зарлага гаргах хандлагатай байна.
Хайр дурлал: Ганц бие эмэгтэй ихэрүүдийг 2015 онд мөрөөдлийнх нь хайр дурлал хүлээж байна. Харин хосуудыг адал явдал хүлээж байна. Энэ жилийн хувьд хосуудын харилцаа таатай байх болно.
Та эргэн тойрныхон болон өөрийнхөө асуудлууд дээр эргэлзэн, төөрөлдөж байгаа юм биш биз. Тэгвэл таныг гайхалтай мөрөөдлийн жил чинь хүлээж байна шүү. Ажилдаа амжилт гаргаж, өөр салбар руу үсрэн орох магадлалтай байна. Энэ жил хүсэж байсан бүхнээ авахын тулд шаргуу хөдөлмөрлвөл амжилтад хүрэх болно шүү. Харин эрүүл мэндээ тэр дундаа уушгиндаа сайтар анхаарал хандуулаарай. Хувь заяа таньд боломж олгож байна.
Мөнгө: 2015 оны эхний хагаст мэлхийнхэн ойрын 10 жилийнхээ амьдралын хөрөнгө санхүүд ихээхэн нөлөөлөхүйц сайхан боломж гарч ирж байгаа тул энэ талд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Мэлхий та хувь заяаны нээж буй боломжийг олж харан түүнийг ашиглаж эхлэх тал дээр жаахан ч гэсэн зүйл хийх нь зөв. Та шинээр мөнгө олох эх үүсвэр хайх хэрэггүй, бараг таны оролцоогүй шахуу л санхүүгийн асуудал чинь сайн тал руугаа шийдэгдэх боломж гарч ирж байна.
Хайр дурлал: Дээр дурьдсанчлан энэ жил таныг хувь тавилан ивээж байна. Мөрөөдлийнхөө хайр дурлалтай учрах болно. Мэлхийнүүд хайр дурлалдаа умбаж цэнгэх болно. Ганц бие мэлхийнүүд хувийн амьдралаа хайр дурлалын балаар дүүргэх болно. Хосуудын хувьд шинэ алхам хийх үе тохиож байна.
Хоёрдугаар сард асуудлуудаас гарах гарц нээгдэх болно. Энэ үед л бүхнээ амжуулж зохицуулаарай. Арслангуудын хувьд энэ жил ажил, хувийн амьдрал, хайр дурлалын хувьд хэзээ ч уйдахааргүй жил байх болно. Аливаа төлөвлөөгүй асуудалд оролцохоос зайлсхийгээрэй. Бархасбадь гарагийн сайн нөлөө энэ жил танийг ивээсээр байх болно. Хүсэл мөрөөдлөө дагах уу эсвэл эрх ашиг хөөцөлдөх үү гэдэг асуудал таны өмнө тулгарсаар байх болно. Таны алдар хүнд нэг өглөө орноосоо босохдоо л цоо шинэ хүн болсноо мэдрэх хүртлээ өсөх магадлалтай.
Мөнгө: 2015 оны 2 дугаар хагаст Бархасбадь охины ордоор дайран өнгөрөх үеэр арслангуудыг материаллаг хэрэгцээ болон санхүүгийн асуудал санааг нь зовооно. Чухам энэ үед та ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, зарлагыг чинь нөхөхөөр их орлого олох шинэ төсөл ажлуудыг эхлүүлэх нь зүйтэй.
Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр арслангуудын хувьд ганц бие ч бай, хос ч бай бүх зүйл санасны дагуу өрнөх учир санаа зоволтгүй.
2015 онд охины ордныхныг маш том сорилтууд хүлээж байна. Бүх сорилтыг даван гарч чадвал өмнөх өмнөхөөсөө илүү гайхалтай амжилт, тайван амгалан амьдралтай золгох болно. Жилийн эхний хагаст хүчээ нөөж сайн амарсан нь дээр. Харин жилийн хоёрдугаар хагасаас эхлэн хожуухан гараад ширүүхэн дайрах хэрэгтэй. Гараг эрхэс чамайг бүхлээр нь ивээх болно. Энэ жил юу чаддагаа бусдад үзүүлэх цаг нь ирснийг гараг эрхэс харуулж байна.
Мөнгө: 5-6 дугаар сард ажлын ашигтай санал ирвэл эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрөөрэй. Энэ нь таны ойрын хоёр жилийн мөнгөний эх үүсвэр байх болно. Аливаа шинэ бизнес эхэлсэн нь маш их аз, ашгийг дагуулах болно.
Хайр дурлал: Энэ тал дээр та өөрийн зөн совингоо дагасан нь зүйтэй. Хөнгөн хуумгай олон учрал тохиох магадлалтай байна. Эцсийн дүнд өнгөрсөн амьдралдаа харамсах шийдвэр гаргасангаа та ухаарах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дайраад л өнгөрөх эрсдэлтэй хайр дурлалаас болгоомжлоорой.
Эд материал, тансаг хэрэглээний сонирхол тань нэмэгдэж, энэ хэрээрээ хэрэгцээгээ хангана. Амбиц, карьер хөөсөн завгүй жил хүлээж байна. Таны бусдыг татах чадвар нэмэгдэж, хамт олонтойгоо нийцтэй байна. Мөн маш олон шинэлэг зүйлсийг туршиж үзэх бололтой. Ес, аравдугаар сард гайхальтай үйл явдал тохиолдоно.
Мөнгө: Дөрөвдүгээр сард мөнгө олох шинэ ажил эхэлж магадгүй. Танилын хүрээгээ ашиглан мөнгө олох ажилтай болох бололтой.
Хайр дурлал: Хэрэв та ганц бие бол оны эхний хагаст хайр дурлалтайгаа учрахад бэлдээрэй. Харин хайр дурлалтайгаа нэгэнт учирсан жинлүүрүүд амьдралынхаа шинэ алхамыг хийх цаг нэгэнт болжээ. Амжилт хүсье.
Энэ жил ус махбодтой ордуудын хувьд хамгийн ивээлтэй жилүүдийн нэг байх болно. Жилийн турш амжилтын давалгаа долиглоно. Жилийн эцсээр хамаг амжилтыг та л гаргах болно. Та хэдий чинээ нээлттэй байж өөрийгөө өөрчлөх алхам төдий чинээ алдар нэрийг олно.
Мөнгө: Оны эцсээр ажил амжилттай байх ч санхүүгийн асуудал сулрах учир энэхүү хямралд эртнээс бэлдэж тооцоотой хандсан нь дээр. Жилийн дундуур чухал гэрээ хэхэлцээр хийснээр санхуугийн тал дээр тогтвортой болох бололтой.
Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр та өөрт тохирох цор ганц хүнээ олох бөгөөд энэ нь таны эртнээс сайн мэдэх хүн байвал түүнийг алдаж болохгүй шүү.
Энэ жил таньд маш их хүндлэлийг авчрах болно. Аливаад хандах хандлага, удирдлагыг гартаа авах чанараараа та бусдыг манлайлах болно. Хоёр дугаар сард аливаа асуудал тулгарвал зөн совиндоо итгэж шийдвэр гаргавал хожих магадлалтай. Тэвчээр хүч хөдөлмөр гаргаж байж олдсон боломжуудыг алдахгүй байх хэрэгтэй. Хаврын саруудад гэр бүл, найз нөхдийн анхаарал халамж нэмэгдэнэ. Зуны саруудад идэвхитэй, хөдөлгөөнтэй байж, жин нэмэхээс сэргийлээрэй.
Мөнгө: Өнөөг хүртэл хийсэн ажлынхаа үр дүнг одоо л хүртэх болотой. Санхүүгийн хувьд тогтвортой байх бөгөөд энэ жил 1988 оноос хойш нумынханд тохиож байгаагүй их аж тохионо. Сугалаанд хожих магадлал тун өндөр байна.
Энэ жил та өөрийнхөө амьдралд ихээхэн өөрчлөлт хийх бололтой. Амьдардаг орчноо, ажлын байраа ч сольж магадгүй. 2015 он бол матрынханд шинэ эхлэл. Зүрх сэтгэл, хүсэл зорилго тань таны ирээдүйг замчилна. Та өөрийнхөө хамгийн сайн найз, хамгийн том дайсан гэдгийг мартаж болохгүй. Наймдугаар сарыг хүртэл бүх зүйл хэвийн байна. Арав, арваннэгдүгээр сард ажлын хэт ачааллаас стресст орж болзошгүй тул эрүүл мэндээ бодоорой.
Мөнгө: Жилийн эхээр хөдөлмөрлөснийхөө үр шимийг жилийн эцсээр хүртэж материаллаг хөрөнгө ихээр хуримтлуулах бололтой. Эрүүл мэндээ анхаарахгүй бол эмнэлэг үйлчилгээний байгууллагад мөнгө ихээр үрэх магадлал өндөр.
Хайр дурлал: Матрынхан энэ жил ажилдаа анхаарлаа хандуулсан нь зүйтэй. Хайр дурлалд нэг их одтой байхгүй.
Олон нийт, хамт олны дунд нэрээ дуурсгах, азтай жил. Зорилгоо биелүүлж, хувийн амьдралдаа том алхам хийнэ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулвал уур уцаар багатай байж, мэдрэлийн ядаргаанд өртөхгүй. Гэр бүл, найз нөхөд тань таны хичээл зүтгэлийг үнэлж, дэмжинэ. Гэнэн тэнэг үйлдэл гаргах, осол гэмтлээс сэрэмжлэхийг сануулж байна.
Мөнгө: Санхүүгийн хувьд тодорхойгүй байх бөгөөд 9 дүгээр сар хүртэл энэ байдлаараа үргэлжилнэ. Харин жилийн эцсээр санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрах болно. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс болгоомжтой байхад гэмгүй.
Хайр дурлал: Санамсаргүйгээр танилцсан нэгэнтэй хайр дурлалын гүн харилцаатай болохыг одод зөгнөж байна.
Одоогийнхоосоо илүү “том” нэгэн байхыг хүсдэг бол энэ жил мөрөөдөл чинь биелэнэ. Таны татах хаалга бүхний цаана гэнэтийн сайхан боломжууд хүлээж байна. Хөнгөн хийсвэр биш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Азын одноос алдалгүй шүүрч, талархалтай бай. Нэгээс дөрөвдүгээр сард өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ хянаарай. Энэ хугацаанд та маш завгүй байх болно. Гэр бүл, найз нөхөдтэйгөө нийцтэй, халуун дулаан жил байхыг од эрхэс зөгнөж байна. Зуны саруудад хүмүүс таны бололцооноос илүүг шаардах нь бухимдал, стресс үүсгэж болзошгүй. Бусдыг ч, өөрийгөө ч эн тэнцүү анхаарч халамжлаарай.
Хайр дурлал: Жилийн сүүлийн хагаст хувийн амьдралаа зохицуулах боломж гарч ирнэ. Ганц бие загаснууд тогтвортой харилцаанд шилжих бололтой. Харин хосоо хэдийн олсон загаснуудын хувьд одоо байгаа харилцаагаа бэхжүүлэх тохиол учирна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт