1000 ккал хүнс үйлдвэрлэхэд 10 л ус зарцуулдаг. Хүний өдрийн хэрэгцээг 2500 ккал гэвэл өдрийн хүнс үйлдвэрлэхэд 25 л ус зарцуулагдана.
Монгол хүн бүр хоногт 1 л ус хэмнэвэл хоногтоо 2.5 сая, сардаа 75 сая литр, жилдээ 900.000 тонн буюу Улаанбаатар хотын хүн амын 6 хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний ус гамнаж чадах аж.
Угаалгын машины "Pre wash" гэсэн тохиргоо нь гүн толботой хувцсыг угаахад зориулагддаг. Өнгөц төдий толботой хувцсыг энэхүү тохиргоогоор угаахаа больчихвол нэг удаад 15 л ус хэмнэнэ. Их Британид хийсэн судалгаагаар айл бүр угаалга хийхдээ "Pre wash" хэрэглэдэг.
Аяга тавгаа усаар дүүргэсэн тосгуурт угаавал маш их хэмжээний ус хэмнэнэ. Ойролцоогоор 10 минут тасралтгүй ус гоожуулан угаахад 43.4 л ус зарцуулдаг байна.
Орон сууцны айл хэрэгцээний усныхаа 25 орчим хувийг шүршүүрт орохдоо зарцуулдаг. Харин усанд хэмнэлттэй шүршүүр хэрэглэвэл 4 ам бүлтэй айл жилд 76.500 л ус хэмнэх тооцоо гарчээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт