Баруун Африкийн Гана улсад байрладаг уурхай. Африкийн алтны нөөцийг тэргүүлдэг бөгөөд 1500 метрийн гүнд малтлага хийдэг томоохон уурхай юм. Африк дахь хамгийн эртний малтлага хийж эхэлсэн уурхай буюу 1897 оноос хойш олборлолт хийж байгаа.
Алтны нөөц нь: 29 830 000 унци буюу 850 тонн
Австралийн голлох ордуудын нэг бөгөөд Сидней хотоос зүүн тийш 250 километрт байрладаг. 30 жилийн турш алтны олборлолт хийж байгаа төдийгүй нүүрсний асар их нөөцтэй гэгддэг.
Алтны нөөц нь: 37 600 000 унци буюу 1000 тонн
Өмнөд Африкийн нийслэл Иохансбург хотоос ердөө 65 километрт байрлах Эмпонен нь Африк дахь хамгийн томоохон ордод тооцогддог. Газрын гүнд 3 200-4 000 метрт малтлага хийдэг.
Алтны нөөц нь: 39 557 000 унци буюу 1100 тонн
Доминикан улсын аж үйлдвэрийн цорын ганц эх үүсвэр төдийгүй улсынхаа зах зээлийн 60 хувийг бүрдүүлдэг. Алтнаас гадна зэс, мөнгөний арвин нөөцтэй.
Алтны нөөц нь: 40 085 000 унци буюу 1200 тонн
Монгол Канадын хамтарсан Оюу толгой уурхай нь алтны нөөцөөрөө дэлхийд зургаадугаар байранд ордог бол газрын гүн дэх бусад байгалийн баялагийн нөөцөөрөө дэлхий аравт ордог томоохон уурхай юм. Алт зэсний олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг.
Алтны нөөц нь: 46 340 000 унци буюу 1300 сая тонн
ОХУ-ын төв Сибирийн газар нутагт байрлах асар том газар нутгийг хамарсан орд газар. Байгалийн баялаг, улсдаа оруулах хөрөнгө оруулалтыг нь тооцвол Оросын зүрх гэж хэлж болохуйц бөгөөд дунджаар эдийн засгийнхаа 9 хувийг бүрдүүлж дэлхийд алт олборлолтын нийлүүлэлтээрээ дөрөвдүгээрт ордог.
Алтны нөөц нь: 47 500 000 унци буюу 1350 тонн
Узбекстаны Кизыл Кумырын цөлийн газар нутагт оршдог. 1960-аад оны сүүлээр олборлолтоо эхэлсэн бөгөөд 90-ээд оноос дэлхийд алдаршиж эхэлжээ.
Алтны нөөц нь: 50 000 000 унци буюу 1400 тонн
Шинэ Гвинейн арал дээр байрлах Лихир орд нь улсынхаа эдийн засгийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлдэг хамгийн ашигтай ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 1800 тонн
Өмнөд Африкийн хамгийн их алтны нөөцтэй хамгийн том орд. Алт олборлолт нь 1960 оноос эхэлсэн бөгөөд 2080 он хүртэл нөөцтэй гэж үздэг.
Алтны нөөц нь: 64 100 000 унци буюу 2300 тонн
Дэлхийд зөвхөн алтны ч биш бусад баялгын нөөцөөрөө тэргүүлсээр ирсэн цор ганц орд бол Индонези улсад байдаг Грасбергийн орд юм. Дэлхийн томоохон улсуудтай хамтран олборлолтоо хийдэг тус ордын алтны нөөц нь: 106 231 000 унци буюу 3011 тонн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт