Энэхүү гэрээнд 9 дүгээр сарын 8-нд Монгол Улсын талаас Сангийн сайд Улаан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Өмнө нь Лондонгийн хөрөнгийн биржээс Монголын зах зээл болон, хөрөнгийн зах зээлд шинэчлэл хийх төсөл хэрэгжүүлж байсан юм. Уг төслийн хүрээнд гадаад худалдаа болон хөрөнгийн зах зээл дэх өрсөлдөөний талаар өргөн хүрээтэй сургалтууд зохион байгуулж байсан бол ирэх 14 сарын хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн тавцанд өрсөлдөхүйц болгох, олон улсын стандартад нийцүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна. Төслийг ирэх 2015 оны эхээр хэрэгжүүлж эхэлнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт