ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Худалчийг хэрхэн барих вэ

    1. Биеийн хэлийг нь анзаар

    Худлаа ярих үедээ тэд биеээ хавчиж эвхэрч эхэлдгээс гадна хамар чихэндээ ойрхон давтамжтай хүрнэ.

    2. Асуулт асуу

    Худлаа ярьж байгаа хүнээс ярих үед нь ярианы сэдэвтэй холбогдуулан асуулт асуу. Тэд таны асуултад яг тодорхой хариу өгөхгүй бөөрөнхийлж эхэлнэ.

    3. Хоолойны өнгийг ажигла

    Хүн худлаа ярьж байх үедээ ямар ч үгийн өргөлт байхгүй нэгэн хэвийн өнгөөр ярьдаг. Зөөлөн тайвнаар ярьж байгаа хэрнээ дүрмийн алдаатай, буруу зөрүү ярьж эхэлнэ.

    4. Ярианы сэдэв өөрчлөөд үз

    Хэрэв цаад хүн чинь үнэхээр танд худлаа ярьж байгаа бол ярианы сэдвийг дуртайяа өөрчилж тайвширсан байдалтай болоод ирнэ. Худал ярьж байгаа хүн сэдвийг өөрчлөх зорилгоор ёжлол, хошигнол хэрэглэдэг байна.

    5. Сайн ажигла

    Худлаа ярьж байгаа хүмүүсийн дунд худлаа ярьж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд харилцагчийнхаа нүдрүү сайтар хар гэдэг бодол элбэг байдаг. Худалч хүн таны нүд рүү харж байгаа ч гэлээ гар нь ширээ тогших, хөлөө савчих зэрэг үйлдэл давхар хийж байдаг. Зарим нь таны нүд рүү харахаас зайлсхийж таны хувцас, гараар оролдож эхэлдэг.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй