ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Богд хан” төмөр замд 500 сая ам.доллар зарцуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болж Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “Богд хан” төмөр зам болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан билээ. Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох “Богд хан” төмөр замын суурь бүтэц болох урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбогдох юм байна.

    “Богд хан” төмөр замын дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү?

       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй