Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 1.1 сая тонн шатахуун импортлон авчээ. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Дэлхийнзах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Брент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар тус тус буурсан мэдээ байна. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцэлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-аас 1800 төгрөгт ойртуулах ажил хийгдэж байна. Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан ба цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж байна.
Өнөөдрийн байдлаар шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах юм. Үүнээс А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт