Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.94 сая га талбайд шинээр өргөдлийн журмаар, харин улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 10.15 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тогтоосон юм.
Үүнээс дэд бүтэц, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын бодлого, үзэл баримтлалд нийцүүлж төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бэлтгэл ажил хийж байна.
Сонгон шалгаруулалтаар олгох 10.15 сая га талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 6.2 сая га, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон 2.32 сая га, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай 1.56 сая га талбай тогтоогдсон юм.
Эдгээрээс эрдсийн хуримтлал бүхий талбайгаас эхний ээлжинд нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажил хангагдсан. 2015 оны 1 дүгээр сарын дундуур олгож эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой гэж үзжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт