ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны хамгийн шилдэг эцэг эх

    1. Хамгийн өхөөрдөм хүүхдүүд 

    Энэхүү 4 минутын бичлэгийг 191 мянган удаа үзжээ.  Өөрсдийгөө битүү будсан хөвгүүдээ зэмлэх энэ аавын зэмлэл нь хүртэл ухаарал төрүүлэм байгааг бичлэг үзсэн хүмүүс анзаарсан байх. Буруу зүйл хийвэл эргээд гарах үр дагавар, дахиж хэрэг тарихгүй байхыг сургасан аавыг хүмүүс маш ихээр үнэлсэн байна.

    2. Гэр бүлийн бичлэг

    Энэ бичлэгийг 217 мянган хүн үзсэн байна. Ирээдүйд мэндлэх хүүхэддээ зориулан бүтэн 10 сарын турш нэг газраа нэг л хувцастайгаар авсан энэ бичлэг олон гэр бүлд хайр шинэлэг санаа бэлэглэснээрээ онцгойрч чадсан байна. Зарим хүмүүс гэр бүлийн үнэ цэнийг энэхүү богино хэмжээний бичлэгээс ойлгосон хэмээн сэтгэгдэл бичиж байжээ. 

    3. Охинтойгоо бүжиглэх аав 

    Алдарт дуучин Тэйлор Свифтийн гарсан даруйдаа хит болсон Shake it off дууны аянд охинтойгоо хамт бүжиглэх энэ аавын бичлэгийг 8.6 сая хүн үзжээ. Гайхалтай дурсамж, гайхалтай аав. 

    4. Баяр баясгалан 

    Ээж нь 8, 11 настай охиддоо жирэмсэн болсон гэдгээ хэлэх арга сэдсэн нь тэдэнд бэлдсэн жигнэмэг дээр том эгч нар гэж бичсэн явдал байжээ. Охид удахгүй дүүтэй болох гэж байгаагаа мэдээд хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа жинхэн баяр хөөр мэдрүүлсэн бичлэгийг 1,7 сая хүн үзсэн байна. 

    5. Хүүтэйгээ хамт дуулах аав 

    Машиндаа хүүтэйгээ яг л хүүхэд шиг хамтран дуулах аав маш олон хүний хайрыг татсан төдийгүй тус бичлэгийг 2,8 сая хүн үзсэн байна. Энэ бичлэгийг өсвөр насны хүүхдүүд хамгийн их шэйр хийсэн бөгөөд гол дүрийн баатар болох 14 настай хүү ааваараа маш их бахархаж байсан талаараа телевизийн ярилцалганд орох үеээрээ хэлж байжээ. Аавуудын хүүхдийнхээ төлөө хийсэн өчүүхэн үйлдэл л тэднийг хүүхдүүдийнхээ хувьд баатар нь болгодог аж. 

    6. Гүнжийн хувцас өмссөн нь 

    Халловины баяраар охиндоо зориулж амьдралдаа анх удаа гүнжийн хувцас өмссөн аав цахим ертөнцийг нэг хэсэг л шуугиулсан. Оддын дайн киноны гол дүрийн баатрын дүрд хувирсан аав. 

    7. Охинтойгоо дасгал хийх аав 

    18 сартай охинтойгоо хамт дасгал хийж хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж буй аавын үйлдэл хүн бүрийн хайрыг татаж инээдийг хүргэхгүй байхын аргагүй байв. Спортлог аавын бичлэг нийт 2,7 сая хандалт авчээ. 

    8. Хүүхдэд урам өгөгч 

    Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжин НАСА-ийн сансрын удирдах төхөөрөмжийг өөрийн гараараа хийж өгсөн ааваараа хүү нь үргэлж бахархаж, баярлаж, урам зоригтой явах нь ойлгомжтой шүү дээ. Та бүхэн ч гэсэн хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож тэднийг дэмжиж байгаарай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй