ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Согтохгүй байх 5 сайн арга

    1. Архины алтан дүрэм 

    Архийг чихэрлэг зүйлсээр даруулж уух хэрэгггүй. Та нэг хундага архи уусан бол уусан архинаасаа хоёр дахин их цэвэр ус уух хэрэгтэй. 

    2. Архи уухын өмнө ид 

    Хүмүүс идэх хэрэгтэй гээд амаараа гартал хоол иддэг нь хамгийн буруу. Тэгээд таарсан болгоноо идэх биш хөц будаа буюу овъёос, хүүхдийн каш болж өгвөл идээрэй. Энэ нь маш их үр дүнтэй. Архи уухаасаа өмнө ядаж 30 минутын өмнө юм идсэн байх хэрэгтэй шүү. 

    3. Уух зүйлсээ эхлээд сайтар бод 

    Манайхан согтууруулах үйлчилгээтэй ундаануудыг хольж уувал хурдан согтоно гэдгээ мэддэг ч уух зүйлс дуусах цагт хольж уучихаад согтох, цаашлаад шартах нь бий. Тиймээс ядахдаа юуг юутай хольж уувал арай дээр вээ гэдгээ бодолцох хэрэгтэй. Хамгийн хурдан согтоодог согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог. Харин хамгийн аюултай хольц нь архи болон портвэйн , архи болон Оргилуун дарс, вино болон пиво, вермут болон коньяк зэрэг байдаг аж.

    4. Удаанаар уу 

    Спирт нь архи ууснаас хойш 5 минутын дараа цусанд шимэгддэг бөгөөд 30-120 минутын хугацаанд цусанд орсон спиртийн хэмжээ хамгийн их болдог. Нэг дор хурдан уух нь цусан дахь спиртийг хурдан нэмэгдүүлж хурдан согтооно. Харин удаан тайван уувал этилийн спирт хангалттай хугацаанд задарч амархан согтохгүй.

    5. Архи уучихаад амттан ид 

    Архи ууж дууссан даруйдаа амттан, жимс идэх нь согтоогүй байдлаа хадгалахад тань тусална. Амтлаг жимснүүдэд агуулагддаг фруктоз нь этилийн спиртийг исэлдүүлж хурдан задалснаар биеэс гадагшлуулдаг давуу талтай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй