ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүх цаг үеийн шилдэг 10 ном

    10. Think and Grow Rich

    АНУ-ын алдарт зохиолч Наполеон Хиллийн зохиосон “Баяж, сэтгэ” нэртэй 1937 онд зохиогдсон уг ном нь дэлхий даяар 70 сая хувь борлуулагдсан төдийгүй 56 орны хэл дээр хэвлэгджээ.

    9. The Da Vinci Code

    Дан Броуныг хамгийн их алдар хүндэд хүргэсэн зохиол нь яах аргагүй “Да Винчийн код” нууцлаг, утга зохиолын ном байдаг. 2003 онд зохиогдсон ч гэлээ дэлхийн 42 хэл дээр орчуулагдаж, 80 сая хувь зарагджээ.

    8. “She”

    Британийн алдарт зохиолч Лан Хагардын зохиосон “Тэр л эмэгтэй” номыг 44 хэл дээр орчуулан хэвлэжээ. Уг адалт явдалт түүхэн зохиол нь 1987 онд хэвлэгдсэнээсээ хойш өдийг хүртэл 83 сая хувь борлогдсон.

    7. The Lion, the Witch and the Wardrobe

    Кристиан Левисийн  “Ханын шүүгээн дэх арслан ба шуламын домог” зохиол нь 1950 онд зохиогджээ. Тухайн үедээ 47 орны хэл дээр хэвлэгдэн, 85 сая хувь зарагдаж дэлхий дахиныг шуугиулж байсан төдийгүй одоогийн “Нарниа” киноны зохиол юм.

    6. The Hobbit

    Өнөөгийн “Хоббит” киноны зохиолыг АНУ-ын алдарт зохиолч Жон Роналд Толкин 1937 онд бичиж байжээ. Ном болон хэвлэгдсэн даруйдаа дэлхийн 39 хэл дээр орчуулагдсан бөгөөд 100 сая хувь зарагдсан байна.

    5. Dream of the Red Chamber

    “Улаан танхим дахь мөрөөдөл” нэртэй хятад зохиол нь дэлхий дахинаа алдаршсан анхны зохиол байсан байна. Хятадын Чин гүрний үеийн түүхэн үйл явдал, нийгмийн байдлыг тод томруун үзүүлсэн уг зохиол нь 1979 онд ном болон хэвлэгдэж 100 сая хувь борлуулагдсан бөгөөд 18 хэл дээр орчуулагджээ.

    4. And Then There Were None

    Энэ жагсаалтын цорын ганц эмэгтэй зохиолч бол Англи гаралтай богино өгүүллэгийн мастер Агата Кристи юм. Түүний 1939 онд зохиосон энэхүү зохиол нь дэлхийн 103 орны хэл дээр орчуулагдсан тайлагдашгүй нууцын зохиол болж чаджээ. “And Then There Were None” ном 100 сая хувь борлогдсон.

    3. The little Prince

    Францын зохиолч Антон де Сайнтын нэрийг дэлхий дахинаа алдаршуулсан, шилдэг борлуулалттай номын жагсаал дахь цорын ганц хүүхдийн зохиол болох “Бяцхан хунтайж” ном 1943 онд хэвлэгджээ. Дэлхийн хамгийн олон буюу 200 гаруй хэл дээр хэвлэгдсэн цор ганц ном бөгөөд 140 сая хувь борлогдсон байна.

    2. The lord of the Rings

    Английн гүн ухаанч Жон Рональд Толкины Бөгжний эзэн зохиол нь 1954 онд зохиогдож хэвлэгдсэн даруйдаа л 50 сая хувь борлогдож байжээ. Харин “Бөгжний эзэн” цуврал кино дэлгэцээр гарч эхэлсний дараа эрэлт нь огцом өсч номын борлуулалт 150 саяд хүрсэн байна. Бөгжний эзэн зохиол 38 орны хэл дээр хэвлэгджээ.

    1, А tale of two cities

    Бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг Английн алдарт зохиолч Чарлес Динкинсийн “Хоёр улсын домог” ном тэргүүлсээр ирсэн. 1858 онд зохиогдсон ч гэлээ өнөөг хүртэл уншигчдын талархалыг хүлээж дэлхий даяар 200 сая хувь зарагджээ. Одоогоор энэ амжилтыг эвдэх ямар ч зохиол гараагүй байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй