Орц:
6 ширхэг өндөг
100 гр элсэн чихэр
1,5 гр буюу цайны халбаганы ¼ давс
10 гр ванил
400 гр брэнди дарс(байхгүй бол вискигээр орлуулж болно)
1 аяга сүү
Чимэглэл маягаар ашиглах бутласан самар эсвэл хар шоколад
Хийх арга:
6 ширхэг өндөгний шарыг салгаж аваад, 50 гр сахар, давс, ванилтайгаа хольж сайтар хутгана. (гараар жигд хутгах). Ингээд өтгөрсөн зуурмаган дээрээ брэнди дарсаа бага багаар нэмэнгээ хутгана. Дараа нь бэлэн болсон зуурмагаа хөргөгчинд хийж нэг хонуулахад өтгөн шаргалтсан зуурмаг бэлэн болсон байх бөгөөд зочдод өгөхийн өмнө хундагалсан байгаа Eggnog-ийнхоо дээр нь өндөгний цагааныг миксердээд гаргаж авсан хөөсөөрөө чимэглэл хийн, дээр нь нунтаг самар юм уу нунтаг шоколад цацаж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт