Орц: 3 хүний порц
2 ширхэг өндөг
Тал дуфу (дэлгүүр, хүнсний захуудаар байдаг ууттай)
1-2 аяга агшаасан будаа
100 гр ногоон вандуй болон эрдэнэ шиш
Хэрэглэх хэмжээгээрээ ногоон сонгино, давс
1 хоолны халбага гүнждийн тос
Бэлтгэх арга:
Сайтар халаасан хайруулан тавгандаа гүнждийн тосоо хийгээд, бага зэрэг цөцгий эсвэл масло хийж ногоон сонгиноо хуурна. Дараа нь зуурсан өндгөө, вандуй, эрдэнэ шиштэйгээ хийж хуурна. 5 минут орчим хуурсныхаа дараа дуфугээ хийж давсаар амтлаад агшаасан будаатайгаа хольсноор амтат хуурсан будаа бэлэн болно. Халуун ногоотой соус хийвэл бүүр амттай болдог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт