ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг компаниудыг шалгахыг зогсоолоо

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б. Ариунсан нарт үүрэг даалгавар өглөө.

    Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байж эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарна. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд онцоллоо. Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа өнөөдрөөс эхлэн бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Хяналтын шинэ хууль батлагдан гарснаар эрсдэл дээр суурьласан хяналтын тогтолцоонд шилжих тул мэргэжлийн хяналтын шат шатны байгууллагуудад ажиллаж байгаа байцаагчдаа дахин сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх ажлуудыг дотооддоо хийж гүйцэтгэхийг мөн үүрэг болголоо.

    Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг багасгахын тулд хувийн хэвшлийнхэнд татварын байгууллагын зүгээс янз бүрийн дарамт шахалт очих ёсгүй гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн цахим татвар бүрдүүлэлтийн системд бүрэн шилжиж бүх тайланг цахим хэлбэрээр авч байхыг Татварын ерөнхий Газрын дарга Б. Ариунсанд үүрэг болголоо. Цахим хэлбэрээр авсан тайланг цаасаар дахин авч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа тул энэ байдлыг бүрэн зогсоож, татварын байцаагчдыг их хэмжээний мөнгөөр урамшуулдаг тогтолцоог өөрчлөн шинэчлэх санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгосон байна.

                                                                                                                            zasag.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй