ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дотоод үйл явдлын хураангуй

    ЗАМ ЗАСВАРЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    Нийслэлийн авто замын газрын санхүүжилтээр хийгдэж байгаа Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх зам засварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдөр эхэлсэн байна. Эхний ээлжинд Туулын гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 800 метр замыг 72 цагт багтаан засахаар төлөвлөсөн бөгөөд тус зам ашиглалтад орвол иргэд түр тавьсан шороон замаар биш уулын замаар зорчих боломжтой болох юм байна

    ЦЭРГИЙН СУРГАЛТ

    Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 3 хэсэгт зохион байгуулж байна.
    Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн хүрээнд тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлэх юм.
    Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги тус тусын байранд сургал
    тыг явуулж байна.

    АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ

    Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
    Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд нийт 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байгаа юм. Гэвч тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулдахгүй байх зөрчил гаргадаг байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн энэхүү тоймжиргүй байдлыг ашиглан гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол бүртгэгдэх болжээ. Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалжээ.

    ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МУ-ЫН ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

    Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ, ҮСХороо хамтран гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг бүртгэх програм боловсруулан нэвтрүүлж эхэлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй