Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэл, иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед Нийслэлийн нийтийн тээврийн газраас хэд хэдэн ажлыг санаачлан хийж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн билээ.
Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудад шалгалт хийж байна. Мөн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмж, маршрутынх нь цагийг 23.00 цаг хүртлээ сунгажээ.
Учир нь оюутан, сурагчдын хичээл орой тарах үед зарим чиглэлийн автобуснууд эрт зогсчихдог гэсэн иргэдийн гомдол ирдэг тул ийнхүү цагийг нь сунгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт