Жингээ хаях, барихад зориулсан хоолны дэглэм эрэгтэй хүмүүст илүү сайн нөлөөлдгийг Копенгагены их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Илүүдэл жинтэй 2000 хүний дунд хийсэн судалгаанаас харвал найман долоо хоногийн турш хоолны дэглэм барьсан эрчүүд бүсгүйчүүдийг бодвол жин илүү хаясан тухай судлаачид онцолж буй юм. Түүнээс гадна зүрхний үйл ажиллагаа нь сайжирч, цусан дахь чихрийн хэмжээ хурдан тогтмолжсон байна.
Харин эмэгтэй хүмүүсийн бие махбодод хоолны дэглэм илүү удаан нөлөөлдөг аж. Бага илчлэгтэй хоол идэж, хүнсэндээ ногоо, загасны мах түлхүү хэрэглэх хоолны дэглэмийг хоёр сарын турш барьсан эрчүүд жингээ 11.8 хувиар бууруулсан бол эмэгтэйчүүдийн хувьд эл үзүүлэлт 10.3 хувьтай байв.
Эх сурвалж: CCTV
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт