Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудас руу өнгөрөгч нэгний өдөр иргэн гомдол гаргаж "Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэргийг нээжээ.
Гомдлын дагуу НМХГ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК дээр очиж шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад тус компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тус зөрчлийг таслан зогсоож нийт 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хурааж, нийт 155 хайрцаг, 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Харин компанийн захиралд зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Дээрх компанитай холбоотой "Аполло" ХХК-г шалгахад тус компани нь таван нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул зөрчил илрээгүй байна.
№ |
Нэр |
Tоо |
Үнэ |
Үнийн дүн |
1 |
“Фү ян кинг” эмэгтэйчүүдийн гель / 5 ширхэгтэй/ |
20 хайрцаг |
26,000 |
520,000 |
2 |
“Ши дуо” эмэгтэйчүүдийн гель / 7 ширхэгтэй/ |
11 хайрцаг |
78,000 |
858,000 |
3 |
Түрүү булчирхайн гель |
9 хайрцаг |
45,000 |
405,000 |
4 |
Эрүүлжүүлэн чадавхжуулагч бэлдмэл |
9 ширхэг |
135,000 |
1,215,000 |
5 |
“Жин гу тонг” үе мөчний хосолсон бэлдмэл |
20 хайрцаг |
45,000 |
900,000 |
6 |
Нүдний болор угаагч |
11 ширхэг |
50,000 |
1,550,000 |
7 |
Цус цэвэршүүлэгч капсул |
24 фл |
50,000 |
1,200,000 |
8 |
Витамины комплекс |
10 фл |
63,000 |
630,000 |
9 |
Кальци |
10 фл |
40,000 |
400,000 |
10 |
Эмчилгээний наалт |
21 хайрцаг |
20,000 |
420,000 |
11 |
Усан зүү |
10 ширхэг |
70,000 |
700,000 |
|
Нийт |
155 |
|
7,798,000 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт