Харшилтай хүүхдийн ихэнх нь сайн унтаж чаддаггүй. Энэ нь эцэг эхчүүдийн хамгийн том асуудал билээ.Тиймээс та заавал мэргэжлийн эмчид үзүүлж, хүүхдээ ямар хоол хүнс, ямар зүйлээс болж тайван бус байгаа нарийн шинжлүүлэх хэрэгтэй. Мөн
- Харшилтай хүүхдэд халуун ногоотой хоол өгөхөөс зайлсхий.
- Та хүү, охиндоо төмсний зутан хийж өгөөрэй. Төмс хүүхдийг тань тайвшруулах болно.
- Харшилтай хүүхдэд загас болон мөөгөөр хоол хийж өгөх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнс хүүхдийг тайвшруулж, нойронд сайн болгоно.
- Харшилтай хүүхдийг орой бүр усанд оруулах хэрэгтэй. Ус хүүхдийг тань тайвшруулах болно.
- Та хүү эсвэл охиндоо заавал даавуун материалтай хувцас худалдан авч өгөөрэй.
- Харшилтай хүүхдийн дэргэд хурц үнэртэй үнэртэн цацахгүй байх. Агаарын үргэлж цэвэршүүлэх хэрэгтэй.
- Хүүхдээ усанд оруулсны дараа самрын тосоор тосол.
- Хүүхдийн хувцсыг хурц үнэртэй саван болон угаалгын шингээр угаахгүй байх.