Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Тэгвэл “Хөтөлбөрийг боловсруулж дууссан. Засгийн газрын хуралдааныг хүлээж байна. Хуралдаанаар хөтөлбөр батлагдвал 24 сараас 12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн аль ч шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргана” гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт