ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хурдан хугацаанд хэрхэн арьсаа цайруулах вэ?

    Хөдөө гадаа, салхинд гарч аялангаа арьсаа борлуулаад ирсэн бүсгүйчүүд болон залуусдаа зориулан хэрхэн хурдан хугацаанд цайрах талаар зөвлөгөө өгье. Аль болох гар дээрх материалаар гэрийн нөхцөлд арьсаа цайруулахад танд дараах жорууд туслах болно.

    1. Тараг болон нимбэгний шүүсээр маск бэлтгэх

    Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа 60 Грам таргийг нимбэгний шүүстэй холиод нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. Үүнээс хойш 5 минут тутамд бэлтгэсэн маскаасаа дахин түрхэж давхарлах хэрэгтэй. 30 минутын дараа бүлээн усаар угаагаад нүүр хүзүүгээ хөнгөн арчаарай. Энэхүү маскыг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

    2.  Өргөст хэмх болон нимбэгний шүүсээр арьсаа цайруулах

    Ойролцоогоор 15 мг өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээний нимбэгний шүүстэй холиод нэг удаагийн маскны сальфетка эсвэл хөвөнд шингээн нүүр хүзүүндээ тавина. 10 минутын дараа үлдэгдлийг бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Энэхүү маскыг хуурай болон хэвийн арьстай бол 7 хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай бол 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй. 

    3. Биеийн бүх арьсаа жигд цайруулахыг хүсвэл 

    Хэрэв та нүүр хүзүүнээс гадна биеийнхээ бүх хэсгийг хурдан цайруулах хүсэлтэй байгаа бол баннаа халуун усаар (37-38°C)  дүүргээрэй. Үүний дараа 1 ширхэг дундаж хэмжээний нимбэгийг 200 мг сүүтэй холиод ваннтай усандаа нэмж хутгаарай. Энэ аргаар 7 хоногтоо 1 удаа усанд ороход тун удахгүй таны биеийн арьс жигд цагаарах болно.

    4. Улаан лоолийн шүүс, тараг, овьёосны маскыг хэрэглэх

    Хэрэв та цайруулах маск худалдаж авахаар шийдсэн бол аль болон улаан лооль, овьёосны найрлагатай маскыг сонгоорой. Улаан лооль болон тараг нь нь арьсыг цайруулж тослогийг тэнцвэржүүлдэг бол овьёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскыг мөн гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овьёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай.  Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрхэж болно. 

    5. Витамин C-тэй серум бэлтгэх

    C витамин нь чөлөөт радикалуудтай тэмцэж хөгшрөлтийг удаашруулан арьсыг цайруулах үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд бэлтгэж болох дараах серум нь таны арьсыг хурдан цайруулахад нэн тустай. Үүнийг бэлтгэхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй.  

    • 2-3 ширхэг Витамин  C 
    • 1 ширхэг капсултай Витамин Е
    • Глицерин
    • Нэрмэл ус

    2 цайны халбага нэрмэл усанд 2-3 ширхэг C витаминыг нэмээд уустал нь сайн сэгсрэх хэрэгтэй. Үүн дээр 1 халбага гаруй глицеринийг нэмж хутгаарай. Ингээд төгсгөлд нь капсултай E витаминаа нэмнэ. Бэлэн болсон серумаа орой унтахын өмнө нүүр хүзүүндээ түрхээрэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй