ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажиллах болон амрах визийн талаар Австрали улстай санамж бичиг байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив.

    Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна.

    Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм.

    Товч мэдээ:

    -УИХ болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч шуурхай хэрэгжүүлэхийг даалгав.

    -"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумьяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэв.

    -“Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болов.

    -Ажил эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллахыг Хууль зүй дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх 18-45 насны хүмүүс гэсэн судалгаа гарчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй