2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэх 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Харин энэ хичээлийн жилд 2-5 насны шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа болон өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт элсэж орсон 3-5 настай нийт хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болсон нь онцлог юм.
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
1. Өмнөх хичээлийн жилүүдэд цэцэрлэгт элссэн 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д бүртгэлтэй эсэхийг шалгаж, баталгаажуулна. Баталгаажуулахдаа хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд холбогдох гар утасны дугаараа оруулан “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Уг бүртгэлийн дугаарыг системд оруулснаар баталгаажна. Бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
2. 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд хүүхдийн болон оршин суугаа хаяг, цэцэрлэгийн дугаар зэрэг мэдээллийг авч үнэн зөв эсэхийг шалгана. Үүний дараа гар утасны дугаараа оруулж “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Ирсэн бүртгэлийн дугаарыг “Код бичих” хэсэгт бичиж, “Бүртгэл баталгаажуулах” товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт