ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кубаас элэгний вирус, чихрийн шижингийн эм, бэлдмэл импортолж эхэллээ

    Манай улс Куба улстай биотехнологийн салбарт хамтран ажиллах хүрээнд тус улсаас элэгний В, С вирус болон чихрийн шижин өвчний эсрэг эм, хорт хавдраас сэргийлж саармагжуулах эм бэлдмэл, малын шүлхий өвчний эсрэг вакцин оруулж ирэхээр болоод байна.

    Дээрх эм бэлдмэлүүдийг биотехнологийн салбарт олон улсад тэргүүлдэг Куба улс дэлхийд анх удаа гаргаад байгаа талаар болон хамтын ажиллагааны тухай МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуягаастодруулахад, “Анх бид манай улсад суугаа Куба улсын ЭСЯ-тай холбогдож мэдээлэл аваад дараа нь Кубын Биотехнологийн төв хүрээлэнтэй хамтран ажиллахаар болж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар тэргүүтэй манай улсын төлөөлөгчид Кубад айлчлаад ирсэн юм. Тэндэхийн Биотехнологийн төв хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдээр зочилж хамтран ажиллах талаар судалж улмаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Ингээд зогсохгүй, биотехнологи, эрүүл мэндийн салбарт эм бэлдмэл бэлтгэж үйлдвэрлэх, судалгаа хийх, боловсон хүчин бэлтгэх зэргээр улам өргөжиж хамтарч ажиллах боломж нээгдэж байна” гэв.
    -Монголчуудад нэн чухал эм бэлдмэлүүдийг оруулж ирэхэд манай талаас юу шаардлагатай байна?
    -Юуны өмнө импортоор оруулж ирэх зөвшөөрлийг олгох асуудал байна. Үүн дээр ЭМЯ анхаарч эрхзүйн орчинг бүрдүүлчихвэл болж байна. Энэ бол эхний шатны ажил бөгөөд хоёрт, манай улс үүнийг импортлоод зогсохгүй, өөрсдөө эх орондоо үйлдвэрлэдэг болох явдал дараагийн шатны ажил болоод байна. Энэ талын боловсон хүчин байна. Хэдийгээр мэргэжлийн хүмүүс нь бэлтгэгдээд янз бүрийн салбарт ажиллаж байгаа ч энэ эм бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэж хийнэ гэсэн зорилго тавьчих юм бол тэдгээр мэргэжилтнүүдийг бид нэг дор зангидаад удирдан зохион байгуулаад явах бололцоо байна. Энд БУСШУЯ, ЭМЯ зэрэг төрийн яамдын бодлого, эрхзүйн орчны дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
    -Эрхзүйн орчны ямар дэмжлэгүүд хэрэгтэй байгаагаа тодруулна уу?
    -Хамгийн түрүүнд МУИС судалгааны Их сургууль болох эрхзүй. Хоёрт, их, дээд сургуулиудын дундын хамтын сүлжээ лаборатори байгуулах явдал. Жишээ нь манай МУИС дээр Азид ховорхонд орох лазерийн лаборатори байна. Энд эд эсийн түвшинд судалгаа, шинжилгээ, оношлогоо хийх боломж байна. Эцэст нь, шинэ технологи, инновацид тулгуурласан аж үйлдвэр-их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бодитойгоор дэмжиж хөгжүүлэх явдал чухал, шаардлагатай байна. Энд үр дүн дээр тооцоолж суурилсан, хялбаршуулсан санхүүгийн механизм үгүйлэгдэж байна.
    -Кубад биотехнологийн салбар хэрхэн хөгжиж байна вэ?
    -Үнэхээр гайхамшигтай.  Тус улсад биотехнологийн хөгжил дэвшил ямар өндөр түвшинд хүрснийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, АНУ сонирхож байна. Тус улсад 1980-аад оноос эхлээд төр, засгаас бодлогоор дэмжиж, удирдагч Фидель Кастро өөрөө биечлэн анхаарч хөгжүүлж ирсэн. Та бүхэн мэднэ, Куба улс анагаах ухааны салбарт шилдэг, тэргүүлэгч орны нэг. Ялангуяа шүдний эмнэлгээр алдартай, манай олон эмч нар социализмын үеэд тэнд сурч төгссөн. Тиймээс одоо боловсогн хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж хуучин харилцаагаа сэргээж байгаад баяртай байна гэв.

    Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул далгадо Консепсионы хэлснээр анх Кубын Биотехнологийн төвийн мэргэжилтнүүд Монголд ирж дээр дурдсан вакцин, эм бэлдмэлийг Монголд бэлтгэж, нийлүүлэх талаар 19 газраар орж хамтран ажиллах санал тавиад явсан байна. Түүнээс хойш дээрх газруудаас нэг ч хариу өгөөгүй бөгөөд ганцхан байгууллага л хүлээн авч хандсан нь “Монгол Эмимпекс концерн” бөгөөд одоо тус компани Кубаас элэгний В, С вирус болон чихрийн шижин өвчний эсрэг эм, хорт хавдраас сэргийлэх эм бэлдмэл, малын шүлхий өвчний вакцин оруулж ирэхээр болж, бэлтгэл ажлыг хангаад байна. Эхний ээлжинд дээрх эм бэлдмэлүүдийг Монгол улсад оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ-аас өгөөд байгаа аж. Энэ талаар “Монгол Эмимпекс концерн”-ийн Ерөнхий захирал Б.Болормаагаас асуухад, “Бид Кубад очиж биотехнологийн хөгжил дэвшил ямар өндөр түвшинд хүрснийг газар дээр нь үзэж танилцсан. Ингээд хамтарч ажиллахаар болж эхний импортыг зургадугаар сарын эхнээс хийж эхэлсэн. Худалдах үнэ ханшийн хувьд одоо ложистик хийгдэж байгаа учир тэд болно гэж хэлэх боломж алга. Энэ бол дэлхийд тэргүүлэх технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд. Гэхдээ бид иргэддээ аль болох боломжийн үнээр нийлүүлэх талаар ярилцаж байна. Ганц жишээ хэлэхэд чихрийн шижинтэй хүмүүс манайд их бий. Клиникийн 3-р эмнэлгийн мэдээллээр нийслэл хотод жилд мянгаад хүн өвчин нь хүндэрч гангрениас болж хөлөө тайруулахад хүрч байна. Тэгвэл Кубын чихрийн шижингийн эсрэг эм бэлдмэл нь өвчтөн хөлөө заавал тайруулах бус, хөл гартайгаа үлдэж эдгэрэх тийм үйлчилгээтэй, боломжтой болж байгаа юм” гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй