ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоёр настнуудаа цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

    Нийслэл дэх цэцэрлэгийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар явуулахаар болсон. Бүртгэл ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 25-нд эхэлж, наймдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. 

    Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхэд хамрагдах юм байна. Харин анги дэвшиж буй хүүхдийг тухайн цэцэрлэгт наймдугаар сарын 21-23 нд уламжлалт аргаар бүртгэнэ.

    Иргэд хүүхдээ цэцэрлэгт шинээр хамруулах гэж байгаа бол  http://tsetserleg.ulaanbaatar.mn/register   хаягаар бүртгүүлэх боломжтой. Уг вэб рүү ороод хүүхдийнхээ регистерийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах боломжтой талаарх мэдээлэл гарч ирэх аж. Улмаар эцэг, эхийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх ажээ.

    Цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хүүхэд элсүүлж буй тоо, мэдээлэл ил тод, нээлттэй  харагдах юм. Гэхдээ цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хамрагдсан гэж ойлгож болохгүй юм байна. Тухайлбал, нэг ангид 40-өөс олон хүүхэд авах боломжгүй ажээ. Цахимаар бүртгүүлж, улмаар элсэх эрх нь нээгдсэн хүүхдийн нэрийг цэцэрлэгийн гадна нээлттэй байлгах гэнэ.  

    Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй