Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь нь насанд хүрэгчдийн, үлдсэн 17 хувь нь хүүхдийн дуудлага байжээ.
Мөн Улсын хэмжээнд нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэн байна. Үүний 191 нь хүү, 146 нь охин хүүхэд аж.
Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэний 52 насанд хүрэгчдийн, долоо нь 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хоёр нь 5-19 насны хүүхэд байжээ.
Түүнчлэн эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7,099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол нийтийг хамарсан ноцтой тохиолдол буюу гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны хордлого, архины хордлогын дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт